Хайх

Миланы загварын долоо хоног дээрх онцлох гуталнууд

2018 онд ноёрхох гуталны загварууд

Text: Бюро 24/7

Ингээд Миланы загварын долоо хоног албан ёсоор өндөрлөлөө. Үүнтэй холбогдуулан бид сүүлийн долоон өдрийн турш танилцуулагдсан шилдэг шинэ цуглуулгуудыг дүгнэн шинжиж, 2018 онд тренд болох гуталны загваруудыг нэгтгэж байна. Fendi-гийн ковбой гутал, Dolce & Gabbana-гийн гялалзсан шигтгээгээр бүрхэгдсэн туфли, Gucci-гийн үзэмжгүй пүүз, Jil Sander-ийн урт гурвалжин хоншоортой шаахай зэрэг нь танд ямар дизайн моодонд орохыг хэлж өгнө. Ерөнхийдөө өнгөрсөн онд хүчээ авсан ковбой загвар, алхахад эвтэйхэн жижиг ба нарийн өсгий, эрэгтэйлэг аястай арзгар ул, шөвгөр хоншоор гэх элементүүд загварлаг хэвээр байна. Хамгийн сонирхолтой нь, хэрвээ та сайтар ажиглавал дизайнеруудын танилцуулсан гуталнууд дундаас энгийн, сонгодог загвар бараг л олдохгүй. Брэндүүд бүгд тод өнгөтэй, чимэглэл ба деталиар баялаг, этгээд дизайнтай гутал өмсөхийг санал болгож байгаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх