Хайх

Нэг хувцас- гурван өөр төрх: MSGM-ийн жинсэн банзал

Нэг хувцас- гурван өөр төрх: MSGM-ийн жинсэн банзал

Хатагтайн сонголт

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Урд талдаа бүтэн эгнээ товчоор товчлогддог, нарийхан жинсэн банзал нь тийм илт биш ч гэсэн гайхалтайгаар дэгжин харагддаг хувцас юм. Харин MSGM-ийн энэхүү урт банзал нь (өвдөгнөөс доогуур, бараг шилбэний голд хүрсэн) уртын хэмжээ нь хамгийн тохиромжтой, энэ зуны чиг хандлагыг тусгасан загвар болжээ.

Жинсэн богино банзал нь уртаасаа илүү дасал болсон загвар билээ, гэтэл энэ улиралд загвар зохион бүтээгч нар илүү уртыг өмсөхийг ятгаж байна. Дунд зэргийн уртаас шагай хүртэл урт байж болно. Ихэнх загварын тайзан дээр бид шагай хүртэл урт банзалууд харсан. Гэхдээ MSGM-ийн хэвшил болсон тод өнгийн хээтэй загварууд дунд ялгарч байгаа энэ жинсэн банзлын загвар одоогоор бидний сонирхлыг хамгийн ихээр татаад байна. Цайвар жинсэн материал, урд талдаа байрших гялалзсан төмөр товчнуудын эгнээ, уламжлалт биш материалаар хийгдсэн уламжлалт "харандаа" дүрс, оновчтой урт гээд бүх юм нь сайхан санагдана. Бас нэгэн сонирхолтой зүйл нь банзлын товчийг тайлж эсвэл товчилсноор онооны уртыг өөрчилж болох юм. Ингэснээр маш төлөв даруу загварыг дэггүй, тэр ч байтугай өдөөн хатгасан чанартай болгох боломжтой.

Энэ боломжийг нь бид ашиглан хоёрдугаар төрхийг бүтээсэн юм. Жинсэн банзлаа Walk of Shame -ийн дээгүүр хувцас (энэ тохиолдолд брэндийн нэрийн утга нь хувцастайгаа их тохирч байна), cat eye загварыг хошин байдлаар гаргасан Fakoshima x Ria Keburia -ийн нарны шил болон платформтой угладаг гуталтай хослуулан өмсөхийг зөвлөж байна. Энгийн гутал нь энэ төрхийн киноны мэт эмэгтэйлэг байдал бас ретро эмэгтэйн мэдрэмжийг багасгаж өгч байгаа юм.

1.Ээмэг Himere (saharokstore.ru). 2. Цүнх Mark Cross. 3. Нимгэн цамц Monki. 4. Шаахай See by Chloe. 5. Цамц Maje

1. Цамц Walk of Shame («КМ 20»). 2. Нарны шил Fakoshima x Ria Keburia. 3. Цүнх Tyler Alexandra (youngandbeautiful.ru). 4. Угладаг гутал ASH (TrendsBrands.ru). 5. Зүүлт El Wonder (saharokstore.ru)

1. Цамц Walk of Shame («КМ 20»). 2. Нарны шил Fakoshima x Ria Keburia. 3. Цүнх Tyler Alexandra (youngandbeautiful.ru). 4. Угладаг гутал ASH (TrendsBrands.ru). 5. Зүүлт El Wonder (saharokstore.ru)

цааш үзэх