Хайх

Нэг хувцас- гурван өөр төрх: Versace-ийн торон даашинз

Нэг хувцас- гурван өөр төрх: Versace-ийн торон даашинз

Нэвт харж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Versace-гийн хавар-зуны шинэ цуглуулгаас бид нэгэн торон хар даашинз олж хараад шууд л зуныг энэ даашинзгүйгээр өнгөрөөж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Нэгдүгээрт бүх л хар болон нэвт харагдах зүйлс хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болж байгаа. Хоёрдугаарт ийм хувцас өмссөн байхад халууцахгүй нь лав. Мөн мэдээж энэхүү даашинзаар олон өөр тод төрх бүтээж болно шүү дээ.

Зүгээр л А хэлбэртэй энэ даашинз нь маш энгийн харагдаж байгаа хэдий ч, хүмүүст өдөр тутмын хувцас болгон сонгоход бэрх байж магадгүй. Гэхдээ бид үүнтэй санал нийлэхгүй байна. Ийм торон даашинзыг зөв зохицуулж чадвал үдэшлэгт ч энгийн үед ч өмсөх боломжтой.

Хэрвээ үүний дотор бас нэгэн торон биш хөнгөхөн хар даашинз өмсөж, мөрөн дээгүүрээ хөвөн даавуун цамц тавиад, цагаан пүүз өмсвөл өдөр тутам өмсөж болох маш чөлөөтэй сайхан төрх бүрдэнэ. Өөр нэгэн хувилбар болгож богино цамц ба богино шорт эсвэл банзлын хослолыг торон даашинз дотор өмсөж, цагаан пүүзний оронд платформтой шаахай өмсөж болно. Ингэснээр хамаагүй орчин үеийн, ганган төрх бүрдэж, ямар ч үдэшлэгт сайхан зохицно. Хэрвээ орой нь арай албан ёсны үйл ажиллагаа төлөвлөсөн байсан бол энэхүү Versace -гийн даашинзтай тамхин хэлбэртэй өмд болон хар богино цамц маш дэгжин харагдана. Өндөр өсгийт аль эсвэл намхан ултай хээнцэр гутал сонгож болно. Бидэнд шөвгөр хоншоортой Miu Miu -гийн намхан улт таалагдаж байгаа.

Нэг хувцас- гурван өөр төрх: Versace-ийн торон даашинз (фото 1)

Нэг хувцас- гурван өөр төрх: Versace-ийн торон даашинз (фото 2)

Нэг хувцас- гурван өөр төрх: Versace-ийн торон даашинз (фото 3)

 

цааш үзэх