Хайх

Оsome2some –д анхаарлаа хандуулна уу

Оsome2some –д анхаарлаа хандуулна уу

Гэнэтийн шийдвэрийн хүч


Зураг: Buro 24/7 Russia

Үргэлж хувцас, загвар хийхийг хүсдэг байсан Анна Андриенко болон Наталья Бузакова хоёр Оsome2some брендийг 21 жилийн мөрөөдлийнхөө үр дүнд бий болгожээ. Тэд хамтдаа Энэтхэгт очсоноор бүх зүйл эхэлжээ.

Эдийн засгийн дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа тэд Энэтхэгийн Варанаси хотод очин анхны хувцасны цуглуулгандаа зориулж материал худалдан авчээ. Дараагийн ээлжинд тэд Лондонгийн захуудад хувцасаа зорьсон бөгөөд шинээр гарч ирж байгаа ихэнхи брендүүд гараагаа ингэж эхэлдэг. Адал явдлаар дүүрэн охидын тэр шийдвэр нь том амжилт биш ч гэлээ том ашиг авчирчээ. 

Дизайнерууд охид анхны цуглуулгаа "Өөрсдийн эсрэг хийсэн эсэргүүцэл, өөрсдийгөө эрмэлзэлд дуудах" хэлбэртэй байсан гэж тодорхойлсон. Анхны бүх загвар нь пилигримчүүд буюу өөрсдийн сэтгэл зүрхэнд таалагдсан зүйлийг хийдэг хүмүүст зориулагдсан гэжээ. Загваруудын хэлбэрүүд нь томдсон мэт хэлхгэр, даавуу нь байгалийн өнгө төрхөөрөө байх агаад бага зэрэг бүдүүлэг төрхтэй. Учир нь байгальд эргэн нэгдэхийг илэрхийлэн бүх даавуу нь будаггүй байжээ. 2008 онд бүтээсэн охидын анхны том өргөн юүдэнтэй, түүхий торгоор хийсэн хүрэм нь өнөөгийн дизайнеруудын хийдэг хувцаснаас тэс өөр.

Анна болон Наталья нарт дизайнерийн тусгай боловсрол байгаагүй ч Лондонгийн Alexander McQueen, дизайнер Фүми Кимуратай нартай танилцахад саад болсонгүй. Тэд хагас жилийн турш эсгүүр хийх технологи болон ур чадварт суралцсанаар Оsome2some-ын бат бөх суурь нь болж өгчээ.

Оsome2some –д анхаарлаа хандуулна уу (фото 1)

Яваандаа Анна ба Наталья нар өөрийн гэсэн багтай болжээ. "Бидний амжилт бол бидний ердөө 15 гишүүнтэй хүчтэй баг. Манай багийн бүх гишүүд болох оёдолчид, технологич, загвар зохион бүтээгчид болон худалдагчид маань хийж буй зүйлдээ гүн итгэдэг" гэжээ. Дизайнеруудын үгээр тэдний бас нэг амжилт бол хамгийн сайн даавуу худалдан авч ашигладаг чадвар юм. Даавуундаа өөрийн гэсэн өнгө болон зургийг Италийн хамгийн шилдэг үйлдвэрүүдэд хийлгэх боломжтой байдаг. Энэ бүхний үр шим  ба мэдээжийн хэрэг охидын өөрсдийн авьяасаар АНУ болон Европын алдартай дэлгүүрүүд тэдэнтэй хамтран ажиллах санал их тавьдаг болжээ.

Харин дизайнерууд эхний ээлжинд алдар гавьяанаас илүү харилцагчдынхаа талаар боддог. Брендийн хувцас худалддаг дэлгүүрүүд нь барааны өндөр чанарт анхаарал тавьдаг болохоор тэр болгон бренд бүтээгч нарт буулт хийдэггүй. Тиймээс тэд  томоохон онлайн болон оффлайн худалдаа эрхэлдэг  Opening Ceremony дэлгүүртэй хийхээр төлөвлөсөн хамтын ажиллагаагаа түр хойшлуулжээ. "Яг одоогийн байдлаар бид байнгын худалдан авагчид ба дэлгүүрийн эздийн эрх, ашиг сонирхолд нийцсэн нэгэн шинэ бизнесийн загварыг боловсруулсан байгаа. Цаашдаа зөвхөн гадаадын гэлтгүй, оросын дэлгүүрүүдтэй өргөн хэмжээгээр хамтран ажиллах болно гэж найдаж байна" гэж охид өөрсдийн бодлоо хуваалцлаа. Ингэхээр зөвхөн барууны орнуудад чиглэсэн хандлагатай ажиллана гэсэн үг биш.  "Хот болгонд Оsome2some брендийг таашаан өмсөх эмэгтэйчүүд байдаг" болохоор хоёр зах зээлийн хоорондын тэнцвэрт байдлыг хадгалахын тулд хичээж байна.

Оsome2some –д анхаарлаа хандуулна уу (фото 2)

Энэ брендийн гол хит бүтээгдэхүүн бол 23.000-аас 55.000 рублийн үнэтэй цув бөгөөд улирал бүр шинэ загвар гарч брендийн цуглуулгад нэмэгддэг юм. Жишээ нь, намар, өвлийн улиралд дизайнерууд нь энгийн чөлөөт загвартай, пастель өнгөтэй, өргөн захтай цув танилцуулжээ.

"Бидэнд нягт бүтэцтэй, хэрэглээ хангасан, дулаахан гэхдээ гоёмсог, үзэсгэлэнтэй хувцас урлах нь таалагддаг. Хамгийн гол нь хүйтний улиралд ч өмсөхөд тааламжтай байх ёстой" гэж брендийн зохион бүтээгчид ярьж байна. Өвлийн улиралд бид юу өмсөх вэ гэж айдас түгшүүртэй бодох боловч,  Оsome2some брендийн хувцаснууд нь биенд эвтэйхэн, төгс харагдахаас гадна бүх хувцаснууд нь эмэгтэйлэг харагддаг онцлогтой. Анна болон Наталья хоёрын бас нэг нууц нь зургаар эцсийн загвараа гаргадаггүй, бүх бүтээлээ загвар өмсөгчид өмсгөж хийдэг юм байна.

osome2some намар-өвөл 2015/2016



Источник:http://www.buro247.ru/fashion/our-choice/obratite-vnimanie-osome2some.html

 

цааш үзэх