Хайх

Оросын гэрийн хувцасны топ-6 брэнд

Оросын гэрийн хувцасны топ-6 брэнд

Унтлагын хувцсыг бас өөрөөр хэрэглэх боломж


Зураг:

Орос, Украйн брэндүүдийн пальто болон хувирах халат, пижамууд, даавуун даашинзууд, «гимнастикийн» бодины талаар сонирхоцгооё

Oh, my

Илүү дутуу зүйлгүй нэхмэл даавуун даашинз гарган өөрсдийгөө анх танилцуулсан Петербургийн дизайнерүүд үйл ажиллагааныхаа эргэлтийг нэмэгдүүлэн шугмаа хөвөн даавуун кроп-топууд (рок-н-роллоос бидэнд ирсэн богино цээживч маягийн хувцасны төрөл), боди, шортууд, резинтэй юбкууд зэргээр нэмэгдүүлжээ. Цуглуулга мэдэгдэхүйц өргөжсөн ч өнгийн дараалсан аяс нь хэвээр үлджээ. Хар, цагаан, саарал гэсэн гурван өнгийг тэд голлон хэрэглэжээ. Илүү өнгө хэрэгтэй гэж үү дээ?

IZBA Rouge

Оросын IZBA Rouge гэх залуу брэндийн чиглэл тодорхойлч нь cozy chic гэгч болж байна. Хэдэн улирал дараалан пижамын (унтлагын хувцас) тренд алдартай байгааг тэд барьж авснаар ёстой л нэг сумаар хоёр туулайг бууджээ. Тэд ер бусын гоо зүйтэй, гудамжаар зугаалж, эсвэл үдэшлэгт өмсөж болохоор гэрийн хувцас бүтээв. Дарсны өнгөтэй дэгжин торгон пижамтайгаа эсвэл хэвлэмэл угалзан хээ бүхий ноолууран халат-пальтотойгоо гэртээ суугаад байлтай биш дээ.

Everydaysunday

"Зугаалгын" гэрийн хувцасны (бүтээгчид нь ингэж нэрлээд байгаа юм) бас нэг брэнд Украйнаас гаралтай. Зугаатайхан хэвлэмэл зураг бүхий унтлагын пижам цамцнуудыг харандаан юбка, жинстэй хослуулах саналыг тэд тавьж байна. Яагаад тэдний зөвлөмжийг авч болохгүй гэж? Эцсийн эцэст өөрийн ялимгүй элэглэл илүүдэхгүй шүү.

Sleeper

Хэрэв зарим брэндийн гэрийн хувцас өдөр тутмын хувцасны эгнээнд амархан нэгдээд, хотын гудамжаар зугаалахад таараад байгаа бол харин Sleeper гэдэг Украйн марк тэднийг зориулалтын байранд нь үлдээж байна. Гэхдээ эдгээр хувцсандаа хотын, цаашлаад оффисийн стиль оруулж чаджээ. Хөвөн даавуун пижам хантаазнууд, ноосон халат болох пальто нь түүнийг гэрчилж буй.

Daria Bardeeva

Нэрийн брэнд нь Мюнхений загвар, дизайны академийн үнэлгээг авч чадсан, Оросын дизайнер Дарья Бардеева гэрийн хувцас ямар байх ёстой вэ гэсэн орос хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх зорилготой юм шиг байна. Түүний маркийн цуглуулгад синтетик материал, бие барьсан эдлэл, сэтгэлд хүйтэн өнгө огт байхгүй. Тэнд натурал даавуу, урсан нугаларсан чөлөөт силуэтүүд , шохойн будгийн уусмал өнгө аяс л даналзаж байгаа юм. Ер нь бол хөхдүү хар өнгөнд дизайнер дуртай. Тэрээр дуртай өнгөө зөвхөн атлас даавуун халат, эрс тэс өнгийн эмжээртэй торгон пижамд ашиглажээ.

Lowin

Сэтгүүл, кино, телевизид таван жил стилист хийсний дараа дизайнер Анна Матвеева өөрөө оёдлын машины ард сууж, гэрт хамгийн ихээр тохирч, таарах даавуун даашинз бүтээж эхэлсэн түүхтэй. Одоо тийм сэдвийн үндсэн өнгө бүхий, урт, богино, ухаастай, ухаасгүй хувилбарууд өөрийнх нь дэлгүүрт зөндөө байгаа.

цааш үзэх