Хайх

Rinascimento хавар, зун 2017 шинэ загварууд ирлээ

SS17

Rinascimento хавар, зун 2017 шинэ загварууд ирлээ

Зун цагийг бүх эмэгтэйчүүд тэсэн ядан хүлээж, дэгжин даашинзаараа гангарч, өөртөө таалагдсан дүр төрхөө бүтээхийг хүсдэг билээ. Яг л өөрийнх нь нэг хэсэг мэт биед сайхан суусан, загварлаг хувцас өмсөхөд эмэгтэй хүн бүр өөрийгөө аз жаргалтайгаар мэдэрдэг. Тэгвэл яг энэ зорилгыг хэрэгжүүлэх цаг үе тохиохтой зэрэгцэн Италийн Rinascimento брэндийн хавар, зун 2017 цуглуулгын шинэ загварууд Улаанбаатарт ирээд байна. Дэлхийн 90 гаруй оронд салбартай, долоо хоногтоо 200 гаруй шинэ загвар танилцуулдаг тус брэндийг анх 2014 онд албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн Rinascimento Mongolia дэлгүүрт та зочилсноор энэ зуны хамгийн дэгжин сонголтууд хийх боломжтой.  

Гэгээлэг, цоглог сэтгэгдэл төрүүлэх загварууд

Rinascimento брэндийн загварлаг хувцас өмссөн хүндээ гэгээлэг, цоглог сэтгэгдэл төрүүлдэг онцлогтой. Энэ нь зөвхөн залуу охидуудад зориулсан зүйл биш бөгөөд 18-60 насны ямар ч эмэгтэйд Rinascimento-гийн загварууд зохиж, ахимаг насны эмэгтэйчүүдийг илүү залуу харагдахад тусалдаг. Нөгөө талаар дэлхийн загварын тайзан дээр зонхилж буй чиг хандлагуудыг Rinascimento-гийн шинэ цуглуулга бүр агуулдаг учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж олгоно.

Rinascimento хавар, зун 2017 шинэ загварууд ирлээ (фото 1)

Дахин давтагдашгүй байх боломж

Италийн Бологна хотод үйл ажиллагаагаа явуулдаг Rinascimento брэнд нэг загварыг маш цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Rinascimento Mongolia компанийн захирал Э.Батбилэг өөрийн биеэр тус хотод зочлон, тус брэндийн Монгол талыг хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран шинэ цуглуулгаас сонголт хийдэг байна. "Бид Итали, Орос, Ази бүсгүйчүүд ямар загварыг илүү сонирхож байгааг зөвлөлдсөний үндсэн дээр Монгол хүний онцлогт тохирсон классик хувцас сонгохыг хичээдэг. Тиймээс өмсөхөд хөнгөн бөгөөд эрч хүч өгч, эмэгтэйлэг байдлыг мэдрүүлэх орчин үеийн хувцаснаас шинэ цуглуулга бүрддэг " гэж тэрээр ярьсан юм. Учир нь бүсгүйчүүд бүгд дахин давтагдашгүй, хэн ч өөртэй нь адилхан хувцаслаагүй байхыг хүсдэг шүү дээ. Тиймээс илүү олон төрлийн загвар сонгож, сонгогдсон хувцаснуудаас маш цөөн ширхэгийг монгол бүсгүйчүүдэд санал болгодог байна.

Rinascimento бүсгүйчүүдийн сэтгэгдэл

Монголд Rinascimento брэнд орж ирсэн цагаас хойш 700 гаруй байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Гэгээлэг, романтик өнгө аястай загварууд нь Монголд боломжийн үнээр хүрч, чиг хандлага даган хувцаслах боломж олгодогт нь тэд дуртай байдаг аж. Тухайлбал Rinascimento брэндийн шинэ загварын хувцсыг хамгийн түрүүнд сонгон өмсөх дуртай Л.Саруултөгс бидэнд ярихдаа, "Загварын ертөнц хурдан өөрчлөгдөж байдаг ч Rinascimento брэндийн загвар нь классик хэрнээ орчин үеийн тренд болж байгаа элемент болон өнгөний сонголтыг шингээсэн байдаг нь сонголт хийхэд урамтай байдаг юм. Өмсөхөд биед эвтэйхэн, суулт сайтай, материал нь чанартай болохоор өдөр тутмын амьдрал, ажил хэргийн хувцаслалтандаа сонгож өмсдөг. Мөн гоёлын зориулалтаар өмсөх сонголтууд ч бас байдаг. Би хувцас авахдаа цөөн тоогоор ирсэн үгүйг нь асууж сонгодог бөгөөд надтай адилхан хувцасласан хүн ерөөсөө харж байгаагүй" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Дашрамд дурдахад Rinascimento Mongolia тун удахгүй дахин нэг шинэ салбар нээж, үйлчлүүлэгчиддээ гэнэтийн бэлэг барихад бэлэн болсон байгаа юм байна.

Rinascimento дэлгүүрийн хаяг:

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Скуэр худалдааны төв, 2 давхар Утас: 99037228, 88707228

 

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх