Хайх

Mongolia
Mongolia

Шинэ жилийн шоппинг: Central Mall шинэ жилийн бэлгээ задаллаа

"Magical New Year at Central Mall" сугалаат аян эхэллээ

Ойр дотны хүмүүстээ зориулан шинэ жилийн бэлэг худалдан авч, үдэшлэгт өмсөх гоёлоо сонгож, дээрээс нь мөн азтан болж бэлэг авах гайхалтай боломжийг Central Mall бидэнд олгож байна

Хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирж, баярын уур амьсгал Улаанбаатар хотыг бүрхэж эхэллээ. Харин та энэхүү онцгой мөчид бүх зүйлийг төгс байлгахын тулд шинэ жилийн бэлтгэлээ эртнээс хангаж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ та гэр бүлийн гишүүд болон хайртай хүмүүстээ ямар бэлэг, хаанаас сонгохоо хараахан шийдэж амжаагүй байна уу? Тэгвэл бид таны цагийг хэмнэж, дэлхийн томоохон брэндүүдийг нэг дор цуглуулсан Central Mall худалдааны төвөөс бэлэг сонгон, шоппинг хийх зуураа амттай хоол зооглож, ингээд ч зогсохгүй азтан болох боломжийг танилцуулахаар шийдлээ.

Шинэ жилийн гоёлыг дэлхийн алдартай брэндүүдийн цуглуулгаас

Тун удахгүй бид шинэ жилийн үдэшлэг ба хүлээн авалтуудад уригдаж, гэр бүлийн гишүүдтэйгээ оройн зоог барьж, дотны хүмүүстэйгээ үдшийг аз жаргалаар дүүрэн өнгөрөөх болно. Тиймээс одооноос эхлэн үдэшлэгт өмсөх гоёл эсвэл хайртдаа өгөх бэлгээ хайж эхлэх хэрэгтэй болж байгаа юм. Харин Central Mall-оос Burberry, Versace Collection, Bally зэрэг дэлхийн алдартай загварын орднуудын шинэ цуглуулгаас тансаг гоёлоо сонгохын зэрэгцээ дотны хүмүүстээ өгөх шилдэг бэлэгний санааг олох болно. Хэрэв та ажил хэрэгч хэрнээ сүүлийн үеийн чиг хандлага бүхий загварлаг харагдахыг хүсвэл Karen Millen эсвэл Hugo Boss брэндэд анхаарлаа хандуулаарай. Энд төрөл бүрийн загварлаг коктейль даашинз ба сонгодог загварын хослолууд бий. Харин илүү тачаангуй харагдахыг хүсвэл танд Wolford брэндийн бие барьсан загварууд гарцаагүй таалагдах болно.

Шинэ жилийн шоппинг: Central Mall шинэ жилийн бэлгээ задаллаа (фото 1)

Шинэ жилийн шоппинг: Central Mall шинэ жилийн бэлгээ задаллаа (фото 2)

Дотны хүмүүстээ ямар бэлэг сонгох вэ?

Шинэ жилийн баяраар сэтгэл догдлом бэлэг авахыг хүсдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэхдээ хайртай хүмүүсээ баярлахыг харах бүр ч илүү сайхан биш гэж үү? Central Mall худалдааны төв дахь өргөн сонголтоос та хамгийн өндөр шаардлагатай хүнд хүртэл таалагдах төгс бэлгийг заавал олох болно. Тухайлбал хайртай эрчүүддээ Германы алдарт Montblanc брэндийн тансаг хийцийн үзэг бэлэглэж болох юм. Харин дурлалт эмэгтэйдээ L'Occitane брэндийн органик гоо сайхны бүтээгдэхүүн ба косметикийн цуглуулга сонгох нь хэзээд сайхан бэлэг болно. Эсвэл Японы алдарт Shiseido брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн арьсанд тохиромжтой тул та эндээс бэлэг сонгохдоо алдаа гаргана гэж байхгүй. Мөн ямар ч баяраар үнэт эдлэл, гоёл чимэглэл, аксесуарууд үргэлж сонгодог бэлэг болдог. Тиймээс гоёмсог хийцтэй FREYWILLE брэндийн үнэт эдлэл, геометрийн хээтэй торгон алчуур, Su-Ao Coral брэндийн тансаг шүрэн эдлэлүүд нь хэзээ ч моодноос гарч, хуучрахгүй гэдгээрээ онцлогтой билээ.

Шинэ жилийн шоппинг: Central Mall шинэ жилийн бэлгээ задаллаа (фото 3)

Шинэ жилийн шоппинг: Central Mall шинэ жилийн бэлгээ задаллаа (фото 4)

Шоппинг хийх зуураа хаана хооллож болох вэ?

Central Mall дотор маш олон төрлийн дэлхийн брэндүүд цогцолсноос гадна амттай хоол ба тухтай орчин санал болгох олон үйлчилгээний газрууд бий. Жишээ нь та шоппинг хийхээсээ түр завсарлаж хүч тэнхээгээ сэлбэхийг хүсвэл Lavazza эсвэл Coffee Mania-г зорьж, халуун кофены баялаг амтыг мэдрэх хэрэгтэй. Харин жинхэнэ Япон хоол амтлахыг хүсвэл Akamaru, Goimonbaatar ресторануудад зочлон төрөл бүрийн рамен, якисоба, сүши болон бусад зоогуудыг туршаад үзээрэй. Мөн Улаанбаатар хотын дүр зураг бүхэлдээ харагдах Monet ресторан ба The Square Grill Pub-д тухлахын зэрэгцээ мастер тогоочийн бэлтгэсэн зоогуудыг амтархан идсэний дараа шоппингоо үргэлжлүүлэхийг бид зөвлөж байна. Эцэст нь баярын ширээний салшгүй нэгэн хэсэг болсон дарсаа та мартаагүй биз? Бүх төрлийн дарсны асар өргөн сонголттой World Wine-аас та өөрийн хайсан зүйлээ заавал олох болно.

Шинэ жилийн шоппинг: Central Mall шинэ жилийн бэлгээ задаллаа (фото 5)

Шинэ жилийн шоппинг: Central Mall шинэ жилийн бэлгээ задаллаа (фото 6)

Азтан болж, шинэ жилийн бэлгээ цасан охиноор хүргүүлэн аваарай

Харин одоо бид таны шинэ жилийг бүр ч илүү ид шидийн болгох, Central Mall-ын зүгээс танд барьж буй бас нэгэн гайхалтай гэнэтийн бэлгийг танилцуулж байна! Central Mall худалдааны төвд байрлах брэнд дэлгүүрүүд ба үйлчилгээний газруудад 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авалт хийсэн тохиолдолд сугалаанд оролцон азтан болох ховор боломж нээгдэх болно. Энэхүү сугалаанд оролцохын тулд та худалдан авалтын баримтаа үзүүлэхэд л хангалттай. Central Mall-ын хамт олон 2017.12. 24-нд 15:00 цагт өөрсдийн албан ёсны Facebook хуудсаараа шууд дамжуулалт хийж, нийт таван азтан шалгаруулах болно. Харин азтануудад Central Mall дахь брэндүүдийн онцгой бэлгийн багцыг цасан охин өөрийн биеэр хүргэж өгнө. Сэтгэл догдлом байгаа биз?

Сэнтрал Молл, Сэнтрал Тауэр, Сүхбаатарын талбай 2

Утас: +976-70122888

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх