Хайх

Шоппинг жагсаалт: “Алхахад зориулагдсан” Off-White брэндийн түрийтэй гутал

Энэ намрын street style од

Шоппинг жагсаалт: “Алхахад зориулагдсан” Off-White брэндийн түрийтэй гутал

 

Гудамжны уур амьсгалтай тренди загварууд гаргадаг Off-White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло өөрийн зоригтой шийдлүүдээрээ алдартай. Улирал бүр худалдан авагчдаа гайхшруулдаг тэрээр намар-өвөл 2017 цуглуулгаараа дахин нэг удаа шуугиан дэгдээлээ. Тэр дундаа цуглуулгад багтсан "For walking" буюу "Алхахад зориулагдсан" гэх бичигтэй өвдөг давсан түрийтэй гутал одооноос бүсгүйчүүдийн шоппинг жагсаалтад багтаж эхэллээ.

Шөвгөр хоншоортой энэхүү гутал нь дуучин Нэнси Синатрагийн "These Boots Were Made For Walkin" дуунд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хар ба цэнхэр өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан байна. Түүнчлэн шинэ загварын үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч, долоодугаар сарын 28-наас www.net-a-porter.com онлайн дэлгүүрээр борлуулагдаж эхлэхийг брэндийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Удахгүй эхлэх есдүгээр сарын загварын долоо хоногийн үеэр дэлхийн томоохон хотуудын гудамжинд гарцаагүй үзэгдэх энэ загварыг эртнээс анхааралдаа аваарай.

Шоппинг жагсаалт: “Алхахад зориулагдсан” Off-White брэндийн түрийтэй гутал (фото 1)Шоппинг жагсаалт: “Алхахад зориулагдсан” Off-White брэндийн түрийтэй гутал (фото 2)Шоппинг жагсаалт: “Алхахад зориулагдсан” Off-White брэндийн түрийтэй гутал (фото 3)

 

 

 

 

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх