Хайх

Таны сонорт: Бүслэгдсэн үслэг ороолтууд

Таны сонорт: Бүслэгдсэн үслэг ороолтууд

Хүйтний аксесуар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жилийн өмнө Кристофер Бейли болон Burberry загварын ордон belted scarves буюу урт ороолтыг хүзүү дээгүүрээ давуулан, бэлхүүсэндээ бүсэлж зүүх тренд танилцуулсан. Энэ намар-өвлийн улиралд уг тренд үслэг ороолтоор үргэлжилж байна

Зарчмын хувьд бүх зүйл хэвээрээ үлдсэн. Урт бөгөөд хөвсгөр үслэг ороолтыг хүзүү дээгүүрээ давуулж хоёр эсвэл нэг өнцгийг нь бэлхүүсээр бүслэх юм. Ийм аргачлалаар зүүсэн үслэг ороолтыг дизайнерууд нэг бол ноосон пальто (Roksanda), нэг бол дундаж урттай юбка болон свитерээс бүрдсэн нэхмэл хослол (Michael Kors), эсвэл оройн үдэшлэгт зориулж хагас гэрэлтсэн даашинзтай (Tod's) хослуулахыг зөвлөж байна.

Үслэг ороолт жинхэнэ эсвэл хуурамч үстэй, тод эсвэл байгалийн өнгөтэй гээд ямар ч байж болно. Хамгийн гол нь бүстэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Мөн тод оймс дээр өмссөн лакан гутлаар төрхөө гүйцээвэл бүүр ч цоглог харагдах болно. Зоригтой алхам хийцгээе!

цааш үзэх