Хайх

Таны сонорт: Хээтэй платформ сандаал

Таны сонорт: Хээтэй платформ сандаал

Буцаад 1970-аад он уруу

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Баруунд улирлын хамгийн орчин үеийн чиг хандлагатай гутлыг "shoes of the moment" гэж нэрлэдэг. Энэ зун тод хээтэй, платформ ба өндөр өсгийтэй сандаалууд тийм тодотгол авч байна

Үүнийг тайлбарлахад маш хялбар. 1970-аад оны загвар моодонд ороод байгаа энэ үед сул цамц болон тарпийзан өмд дээр өргөмжлөгдөж байна. Харин тарпийзан өмдийг хөл урт болгож харагдуулдаг платформгүй яаж өмсөх билээ дээ?

Бидний сонгосон цуглуулгад дээрээ зурагтай найман хос сандаал бий. Stella McCartney-гийн энгийн цэцгэн хээнээс авахуулаад Brian Atwood-ын хагас онгойсон уруул болон Sophia Webster-ийн амтлаг гадил жимс хүртэл орсон. Бидний таамаглаж буйгаар сүүлийн хоёр нь 1970-ад оны баатрууд болох The Rolling Stones мөн Энди Уорхол нараас урамтай санаа авчээ.

Ийм гутлыг зөвхөн тарпийзан өмдтэй хослуулж биш, харин газар хүрсэн хөнгөхөн даашинз, эсвэл "Студи 54"-ийн одууд Бьянка Жаггер ба Жерри Холл нар шиг гялалзсан даашинзтай өмсөж болно.

цааш үзэх