Хайх

Улаанбаатар дахь Sisley дэлгүүрээс бүрдүүлэх 10 төрх

Брэндийн шинэ цуглуулгын онцлох загварууд

Та сүүлийн өдрүүдэд Улаанбаатар дахь Sisley дэлгүүрээр зочилж амжсан уу? Хэрвээ тийм бол брэнд рүү алхан ороход цоо шинэ уур амьсгал мэдрэгдэж байгааг та анзаарсан байх. Энэ нь дэлгүүрт хавар-зун 2017 улирлын шинэ цуглуулга ирсэнтэй холбоотой юм. Шинэ улиралд Италийн Sisley брэнд орчин үеийн уран бүтээлч Ванесса Бикрофттой хамтран ажиллаж, геометрийн аргачлал бүхий өвөрмөц шийдэлтэй, шинэлэг загварууд бүтээсэн байна. "Өөрсдийн гэсэн дотоод ертөнцтэй, шинийг эрэлхийлэгч, зорилготой, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөдөг мөн хариуцлагатай залуусын илэрхийлэл болсон" хэмээн тодорхойлогдсон уг цуглуулга шинэ мянганыхны үзэл бодлыг өөртөө агуулснаараа онцлог болжээ.

Шинэ үеийн залуус эд хөрөнгө гэхээсээ илүү адал явдал, амьдралын туршлага эрэлхийлэх болсон. Тэд хором бүрийг сонирхолтой өнгөрөөхийг хүсэж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрахыг зорьж байна. Ямар нэгэн дүрэмд баригдахыг хүсдэггүй шинэ мянганыхан өөрсдийнх нь хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх өвөрмөц дизайнтай, чанартай ба боломжийн үнэтэй хувцас сонгодог болжээ. Энэ бүх хүслийг Sisley брэнд хавар-зун 2017 цуглуулгадаа нэгтгэж, сүүлийн үеийн чиг хандлагыг баримталсан өргөн сонголттой загварууд гаргасан байна.

  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05

Хавар-зуны улиралд Sisley брэндийн бүсгүй торгон материалтай бомбер хүрэм өмсөн олон орноор дамжина. Тэр мөн богино цагаан даашинзаар гоён далбаат онгоцоор Эквадорын зүг рүү хөвж, чөлөөт сэтгэлгээгээ навч ба цэцэгсийн хээтэй комбинзон, урт даашинз, богино өмдөөр илэрхийлнэ. Тэр урьд өмнөхөөсөө илүү байгаль орчинтойгоо уусаж, ой модыг хайрлана. Харин түүний тачаангуй төрх дотуур хувцасны элементтэй корсет загвараар тодорно.

Sisley брэндийн эрэгтэйн хувьд тэр ямар нэгэн хэмжээ хязгаарт баригдахыг хүсэлгүй анхаарал татам хээтэй атлаа биед эвтэйхэн хувцас сонгоно. Тэрээр их хотын нууцлаг газруудаар аялахдаа цайвар хөх ягаан, цагаан, ба бүдэг ногоон өнгийн төрх бүрдүүлж, өөрийн хувцаслалтандаа үдшийн болон өдөр тутмын хэв маягийг хослуулна.

Ингээд та өнөөдөр зоригтой адал явдал эрэлхийлэгч болмоор байна уу, эсвэл энгийн зүйлсэд дуртай минимал стиль бүрдүүлэхийг хүсэж байна уу? Та их хотын дэгжин хувцаслалт эрэлхийлж байна уу, эсвэл дахин давтагдашгүй загвар хайж байна уу? Бид танд шинэ улиралд ямар хувцаслалт тренд болж буйг мэдээллэж, хэрхэн өвөрмөц төрх бүрдүүлж болохыг зөвлөж байна.

Эмэгтэйчүүдэд

  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06

Эрчүүдэд

  • /
  • 04
  • /
  • 04
  • /
  • 04
  • /
  • 04

Sisley Mongolia
Утас: 70008977, Хаяг: Бишрэлт Их Дэлгүүр 2р давхар, Улаанбаатар Их Дэлгүүр 1р давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх