Хайх

Youtube-д заавал дагах суваг: Загварлаг франц охидын хөтөлдөг Parisian Vibe

Youtube-д заавал дагах суваг: Загварлаг франц охидын хөтөлдөг Parisian Vibe

Франц охидын хувцаслалт, амьдралын хэв маягаас суралцацгаая

Text: Buro.Mongolia


Хэрэв та франц охидын хувцаслалт, амьдралын хэв маягаас суралцах дуртай бол Youtube тавцан дээрх Parisian Vibe сувгийг заавал дагаарай. Энэ бол орчин үеийн алдартай франц охид өөрсдийн хувцаслалт, үс засалт, арьс арчилгаа, аяллын тухай влогуудаа хүргэдэг суваг юм.

Ингэхдээ тэд ямар нэг засаж тохижуулсан студи бус харин Парис хотын гудмаар алхан аль эсвэл зүгээр л кафед суун танилцуулдаг нь тэдний влогийг илүү амьдралд ойр мэдрүүлэх болно. Түүнчлэн хувцас загварын зөвлөгөөнөөс гадна Парис дахь алдартай трифт дэлгүүрүүдийн тухай мэдээлэл, хайр дурлал, болзооны зөвлөгөө хүртэл ч бий.

2019 онд анхны бичлэгээ нийтэлж байсан Parisian Vibe суваг нь өдгөө 150 мянга гаруй дагагчтай бол тэдний Instagram хуудсыг 700 мянган хүн дагадаг байна.

Влогуудыг Мара Лафонтан, Камилл Йолейн, Жуни Бриз зэрэг загварын инфлюенсэрүүд хөтөлдөг бөгөөд тэд төгс байдлыг сурталчлахын оронд өөртөө тухтай атлаа хээнцэр, бага зэрэг хайнга байхыг санал болгодог билээ. Ойролцоогоор 5-10 минут үргэлжлэх Parisian Vibe хуудасны влогууд таныг огт уйдаахгүй бөгөөд маш хэрэгтэй мэдээллүүдийг хүргэдэг тул нэг дор суугаад л бүх влогуудыг нь үзэж дуусгана гэдэгт тань итгэлтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх