Хайх

Санал асуулга: Charlotte Olympia ба Yazbukey-гийн оргилуун дарс хэлбэрийн аксесуарууд

Хундагаа бэлдээрэй

Санал асуулга: Charlotte Olympia ба Yazbukey-гийн оргилуун дарс хэлбэрийн аксесуарууд
Шинэ жил ойртох тусам хотын гудамжинд гацуур мод ихсэж, даашинзууд гялалзаж, харин хөргөгч оргилуун дарсаар дүүрч эхэлдэг билээ. Харин зарим дизайнерууд баярт зориулж оргилуун дарс хэлбэрийн зугаатай аксесуар бүтээжээ

Бид оргилуун дарсны сэдэвтэй хоёр хувилбарын аксесуарууд оллоо. Нэг нь Yazbukey-гийн лонх-ээмэг бол, нөгөөх нь Charlotte Olympia-гийн лонх-клач юм. Оросын эдгээр брэндүүд загварыг зугаатай болгож, хамгийн инээдтэй гоёл чимэглэл ба аксесуар бүтээдгээрээ хэдийнэ алдартай болжээ. Лонх-ээмэг нь нэлээд этгээд шийдэлтэй учир өөртөө итгэлтэй (яг л Absolutely Fabulous цуврал киноны гол дүрийн баатрууд шиг) бүсгүйчүүдэд сайхан зохино. Аль эсвэл улаан лууван хэлбэртэй ээмэг зүүх дуртай байсан Хогвартсын сурагч Полумна Лавгуд шиг хэнэггүй байх хэрэгтэй. Харин лонх-клач нь ямар ч төрхийг илүү зугаатай болгоно.

Charlotte Olympia клач
Санал өгөх
Charlotte Olympia клач
Yazbukey ээмэг
Санал өгөх
Yazbukey ээмэг

Ө.Тодгэрэл

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх