Хайх

Санал асуулга: Аль орны Олимпийн шигшээ баг хамгийн гоёмсог өмсгөлтэй байна вэ?

Өрсөлдөөнт уур амьсгал

Санал асуулга: Аль орны Олимпийн шигшээ баг хамгийн гоёмсог өмсгөлтэй байна вэ?
Рио-де-Жанейрод болох Олимпийн наадам эхэлтэл бүхэл бүтэн гурван сар дутуу байгаа ч багуудын хоорондох өрсөлдөөн аль хэдийнээ эхэлчихсэн харагдана. Тодруулбал улс орнууд одоогоор ѳѳрсдийн дизайнеруудын бүтээсэн олимпийн өмсгөлөөрөө өрсөлдөж байна

Хамгийн хурдан, амжилттай ба хүчирхэг байх нь тамирчин бүрийн туйлын хүсэл юм. Харин хамгийн загварлаг байх нь спортын ертөнцөд тийм ч чухал ач холбогдолтой биш болов уу. Гэхдээ сүүлийн долоо хоногийн турш загварын ертөнцөд өөрийн эрхгүй Олимпийн загварын долоо хоног өрнөж байгааг та анзаарсан байх. Улс орон бүр өөрсдийн дизайнеруудтай хамтарч, харин дизайнер бүр өөрийн гэсэн цуглуулгыг танилцуулж байна. Хамгийн сонирхолтой нь тэд бүгд бараг нэгэн зэрэг тэдгээр шинэ өмсгөлүүдийг танилцуулаад авлаа. Тиймээс загварын редакторууд бид ийм мэдээллийн хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй. Бид та бүхэнд "Аль орны Олимпийн шигшээ баг хамгийн гоёмсог өмсгөлтэй байна вэ?" хэмээх асуулгад өөрийн бодлоо хуваалцахыг санал болгож байна.

Бидний энэ удаагийн санал асуулгад ОХУ, Франц, Их Британи ба АНУ гэх дөрвөн орон багтсан байгаа. Эдгээр нь бүгд цагаан, цэнхэр ба улаан өнгөнөөс бүрдсэн улсын тугтай тул бидний санал асуулгын оролцогчид шударга шаардлагын дагуу сонгогдсон гэж хэлж болно. Францчуудыг Lacoste, Их Британичуудыг Stella McCartney, Америкчуудыг Polo Ralph Lauren, харин Оросуудыг дотоодын Bosco маркийн ахлах дизайнерууд хувцасласан байгаа.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх