Хайх

Санал асуулга: Эрэгтэй хүн өндөр өсгийт өмсөхийг та дэмжих үү?

Канье Уэст, Харри Стайлс болон бусад алдартнууд нэгэн шинэ чиг хандлага дэлгэрүүлж байна

Хэдхэн хоногийн өмнө Ким Кардашьян өөрийн Instagram хуудсандаа Улаан Өндөгний баяраар авахуулсан гэр бүлийнхээ зургийг нийтэлснээр олны дунд жижиг маргаан эхлүүллээ. Зургийг харсан хүн бүрийн анхаарал Ким биш, харин Канье Уэст дээр тусаж байсан юм. "Канье өндөр өсгийт өмсөө юу даа?" гэх асуулт хаа сайгүй харагдаж байлаа.

Гэхдээ мэдээж хэрэг өндөр өсгийт гэдэг нь Кимийн өмсдөг шиг нарийхан өсгийтэй туфли биш, ердөө л дунд зэргийн өсгийтэй, хагас түрийтэй илгэн гутал байсан юм. Энэ нь тийм хэвийн бус үзэгдэл гэж үү? Загварын салбарынхны хувьд бол үгүй. Харин олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчдийн хувьд энэ нь шинэлэг, этгээд зүйл мэт санагджээ.

Канье Уэстээс гадна дундаж өсгийтэй гутлаар гангардаг алдартнууд олон бий. Тэр дундаас Харри Стайлс ба Жастин Бибер нар хамгийн загварлаг байдлаар өндөр өсгийтийг өмсдөг юм. Тэд Жимми Хендрикс хэв маягийн ретро гутлыг скинни жийнсэн өмдтэй хослуулж, бага зэрэг рок уур амьсгалтай төрх бүрдүүлдэг байгаа. Мөн олны хайртай дуучин Бруно Марс 2016 оны Victoria's Secret загварын шоун дээр өндөр өсгийт өмсөн гарч ирснийг хүн бүр санаж байгаа биз ээ. Тэр үнэхээр ганган, хээнцэр харагдаж байгаагүй гэж үү?

Харин та эрэгтэй хүн өндөр өсгийт өмсөхийг дэмжих үү?

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх