Хайх

Санал асуулга: Жижи Хадидын үс. Богино vs Урт

Шинэчлэлт

Санал асуулга: Жижи Хадидын үс. Богино vs Урт
Энэ жилийн “од” болсон шилдэг загвар өмсөгч Жижи Хадид хаанаас ч харсан үзэсгэлэнтэй нэгэн. Харин түүний шинэ төрх танд хэр таалагдаж байна?

Америкийн цагаар өнөөдөр болж өнгөрсөн American Music Awards-ын үеэр Жижи Хадид өөрийн шилдэг дүр төрхөө харууллаа. Түүний гэрэлтсэн ньюд нүүр будалт, Victoria's Secret-ийн стандарт хангасан төгс галбирыг гайхуулах хайчилбартай цэмцгэр цагаан даашинз, мөн түүнээс цацрах алтан гялбаа гээд өөлөх зүйл байсангүй ээ. Гэхдээ Жижигийн төрхөөс ганц зүйл гээгдсэн байгааг анзаарсан уу? Тэр улаан хивс дээр алдарт урт, долгионтой шаргал үснийхээ оронд эрүүний урттай, тэгш бус үзүүрлэсэн үстэй  гарч ирлээ. Энэ нь сүүлийн үед тренд болоод байгаа "боб" тайралт юм. Хэдийгээр Жижи Хадид шинэ тайралтаа хуурамч байж магадгүй хэмээн хошигносон байдалтай хэлсэн ч бидэнд бол тун үнэмшилтэй харагдсан шүү. Түүний тайралт жинхэнэ эсвэл хуурамч болох нь хэд хоногоос мэдэгдэх байх. Тэр болтол саналаа өгцгөөе.


Танд загвар өмсөгчийн аль төрх нь илүү таалагдаж байна вэ?

Богино үс
Санал өгөх
Богино үс

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх