Хайх

Sisley брэндийн Шангри-Ла Молл дахь шинэ дэлгүүрээр зочилсон нь

Дэлгүүр хэсэх нь өөрөө урлаг юм

Дэлхийн загварын салбартай хөл нийлүүлэн алхаж буй Улаанбаатар хот, тэр дундаа шоппинг нэгдсэн цэг болсон Шангрила-Молл дотор үзэсгэлэнт Парис хотын уур амьсгалыг мэдрүүлэх хар-цагаан өнгө бүхий модон шалтай, нууцлаг атлаа тансаг засалттай Sisley брэндийн шинэ дэлгүүр үүд хаалгаа нээлээ. 

Орчин үеийн худалдан авагчдын хувьд дэлгүүр хэсэх гэдэг нь зөвхөн хувцас авах гэсэн материаллаг зүйл гэлтгүй тухайн загварууд, дэлгүүр хэсэж буй агшин, дэлгүүрийн дотоод орчин, уур амьсгал гэх тэр бүхнээс давхар оюун санааны таашаал хүртэх нэгэн онцгой үйл явц болсон. Харин энэ бүхнийг Sisley брэнд шинэ салбар дэлгүүртээ шингээж чадсан тул нээгдсэнээс хойших богино хугацаанд хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.

Брэндийн гурав дахь албан ёсны салбар дэлгүүр болж буй энэхүү орон зай нь "Rich & Raw" хэмээх шинэ концепцоор хийгдсэн бөгөөд "The Dreamers" гэх Парис хотын амин сүнс, залуусын мөрөөдөл ба нийгмийн эмх замбараагүй байдлыг харуулсан алдарт киноноос сэдэвлэн бүтээгджээ. Энэ кино нь эсрэг тэсрэг зөрчлийг маш гайхалтайгаар харуулдгийн адил Sisley-гийн шинэ дэлгүүр он цагийн хэлхээнд хуучирч, орхигдсон "өнгөрсөн үе" ба загварлаг их хотын мэдрэмжийг шингээсэн "орчин үе" хоёр хоорондоо хэрхэн зэрэгцэн оршин буйг илтгэх мөрөөдлийн уур амьсгалыг эрхгүй мэдрүүлнэ.

«Өөрсдийн гэсэн дотоод ертөнцтэй, шинийг эрэлхийлэгч, зорилготой, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөдөг мөн хариуцлагатай залуусын илэрхийлэл»

Дэлгүүрийн дотоод заслыг ажиглаад үзвэл толь, ширээ зэрэг жижиг чимэглэл, деталь бүрээс та дугуй хэлбэрийг олж харах болно. Дахин боловсруулсан модон шалан дээрх хар, цагаан шигтгээн чимэглэлүүд төөрөгдөлд оруулах атлаа гоёмсог гэрэл ба чимэглэлтэй уусан нэгдэж, бүтээлч уур амьсгал бий болгоно. Мөн мэдээж хэрэг өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай энэ орчинд Sisley-гийн шинэ загварууд илүү тодорч харагдах нь гарцаагүй.

Аравдугаар сарын 27-нд Sisley энэхүү дэлгүүрийнхээ үүд хаалгыг албан ёсоор нээх үед их хотын загвар сонирхогчид хүрэлцэн ирж, шинэ орчинтой биечлэн танилцахаас гадна намар-өвөл 2017 улирлын шинэ загваруудыг сонирхоод амжсан байгаа.

Романтик атлаа зоригтой, практикт тустай атлаа цэмцгэр, минимал атлаа рок-н-ролл хэмээн тодорхойлогдож болох шинэ загварууд Sisley-гийн эсрэг тэсрэг хэв маягийг хослуулж чаддаг өвөрмөц стилийн төгс илэрхийлэл болжээ. Эмэгтэйчүүдийн загварт 1960-аад оны эсгүүр ба өнгөний сонголтууд богемийн хээ, хатгамалтай уусан нэгдэж тэрхүү өнгөрсөн ба одоо цагийн нэгдлийг дахин нэг удаа тодотгосон юм. Дөрвөлжин ба цэцгэн хээ, тод өнгийн хиймэл үслэг эдлэлүүд, сул загварын свитерууд, намирсан даашинзууд, тод атлаа зөөлөн туяатай өнгөнүүд зэрэг нь энэ улирлын үндсэн чиг хандлагуудыг өөртөө шингээжээ.

Харин цуглуулгын эрэгтэй загварууд илүү биед эвтэйхэн, минимал хэв маяг дээр төвлөрч, орчин үеийн залуусын байгаль орчинг хайрлах хүсэл эрмэлзлийн дагуу хийгдсэн байна. Дэвшилтэт технологийн ачаар байгальд сөрөг нөлөө багатай байхаар бүтээгдсэн хүрэм, свитер цамц болон хослолууд хэзээ ч хуучрашгүй минимал, дэгжин шийдэлтэй болжээ.

Sisley Mongolia 
Утас: 70008977

Хаяг: Бишрэлт Их Дэлгүүр 2-р давхар, Улаанбаатар Их Дэлгүүр 1-р давхар, Шангрила-Молл 1-р давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх