Хайх

Австралийн загварын долоо хоног дахь street style, I хэсэг

Эхний өдөр

Австралийн загварын долоо хоног буюу "Mercedes-Benz fashion week Australia" өнгөрсөн ням гарагт Сидней хотын дуурийн театрт эхэллээ. Энэ жил тус арга хэмжээг дизайнер Dion Lee-гийн resort 2018 цуглуулгыг танилцуулах шоу нээсэн байна. Dion Lee сүүлийн жилүүдэд Нью-Йоркийн загварын долоо хоног дээр танилцуулсан улирлын цуглуулгуудаараа олон улсад ихээхэн амжилт олж буй дизайнер юм. Харин түүний шоунд уригдан ирсэн Австралийн загварын ертөнцийнхөн маш дэгжин хэрнээ ажил хэрэгч төрх бүрдүүлсэн байлаа. Хэдийгээр тавдугаар сар дундаа орсон ч гэсэн Австрали бүсгүйчүүд төрөл бүрийн даашинз дээр тренч цув болон зузаан материалтай пальтогоор гангарчээ. 

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх