Хайх

Coachella 2017: Алдартнууд хэрхэн хувцасласан бэ?

Хэн хамгийн шилдэг төрхийг бүрдүүлэв?

Энэ жилийн хөгжмийн фестивалийн улирлыг Coachella наадам албан ёсоор эхлүүллээ. Дөрөвдүгээр сарын 14-16 мөн 21-23 хооронд үргэлжлэх энэхүү наадмын эхний гурван өдөр алдартнууд ямар төрх бүрдүүлснийг доороос харцгаая.

Олон хоногийн турш бодит амьдралаас тасарч, хөгжмийн гайхамшгийг мэдрэх боломж олгодог Coachella наадам жил ирэх тусам загварын салбартай салшгүй холбоотой болж буйг та ч бас анзаарсан байх. Өөрийн гэсэн дресс-кодтой энэ арга хэмжээнд зориулж хүрэлцэн ирсэн зочид, тэр дундаа бидний хайртай алдартнууд хэрхэн хувцасласныг харах үргэлж сонирхолтой байдаг шүү дээ.

Эхний гурван хоногийн street style сурвалжилгаас харахад ихэнх алдартнууд хөгжмийн фестивалийн уламжлалт загвар болсон богино жийнсэн шоорт, хагас гэрэлтэх богино топ, цагаан өнгийн кет ба цацагтай гар цүнхээр гоёсон байлаа. Харин зарим нь шинэлэг төрх туршиж, өмнөх жилийнхтэй харьцуулбал илүү этгээд төрх бүрдүүлсэн байв. Тухайлбал жүжигчин Кейт Босуорт цагаан өнгийн кобминзон, Соланж Ноулз геометрийн хэлбэр бүхий ганц мөртэй топ, харин Жордан Данн пижам маягийн торгон хослол өмсөж бусдаас ялгарлаа.

A post shared by Vanessa Hudgens (@vanessahudgens) on

A post shared by Ashley Tisdale (@ashleytisdale) on

A post shared by Nick Jonas (@nickjonas) on

A post shared by Cindy Crawford (@cindycrawford) on

A post shared by Jasmine Sanders (@golden_barbie) on

A post shared by Jourdan Dunn (@jourdandunn) on

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх