Хайх

Mongolia
Mongolia

Хүнд тэврүүлсэн мэт дулаан мэдрэмж өгөх аварга том ороолтыг хэрхэн загварчлах вэ

Street style оддоос суралцацгаая

Хүнд тэврүүлсэн мэт дулаан мэдрэмж өгөх аварга том ороолтыг хэрхэн загварчлах вэ

Өвлийн эдгээр хүйтэн өдрүүдэд загварлаг эмэгтэй бүрийн хувцасны шүүгээнд аварга том хэмжээтэй, дулаан ороолт зайлшгүй байх хэрэгтэй. Гэхдээ ихэнхи тохиолдолд бүсгүйчүүд хэтэрхий том хэмжээтэй ороолтыг хэрхэн загварчлахаа сайн мэдэхгүй, үүний оронд жижиг хэмжээтэй хувилбар сонгохыг илүүд үздэг. Тэгэхээр тэр их материалыг хэрхэн загварлаг байдлаар бусад хувцастайгаа хослуулж болохыг зөвлөх үүднээс бид street style оддын дуртай аргачлалуудыг судалж, доорх таван төрхийг нэгтгэн бэлдлээ.

Том хэмжээтэй атлаа нимгэн материалтай ороолтыг хүзүүгээрээ тойруулан ороох

Хүнд тэврүүлсэн мэт дулаан мэдрэмж өгөх аварга том ороолтыг хэрхэн загварчлах вэ (фото 1)

Гоёмсог хээтэй, өнгөлөг загварыг шааль байдлаар гадуур хувцсан дээрээ нөмрөх

Хүнд тэврүүлсэн мэт дулаан мэдрэмж өгөх аварга том ороолтыг хэрхэн загварчлах вэ (фото 2)

Үслэг материалтай хөвсгөр ороолтыг нэг мөрөө давуулан унжуулах

Хүнд тэврүүлсэн мэт дулаан мэдрэмж өгөх аварга том ороолтыг хэрхэн загварчлах вэ (фото 3)

Шааль байдлаар нөмөрсөн ороолтоо бэлхүүсээрээ бүслэх

Хүнд тэврүүлсэн мэт дулаан мэдрэмж өгөх аварга том ороолтыг хэрхэн загварчлах вэ (фото 4)

Ороолт ба малгайныхаа өнгийг ижилсүүлж, бусад хувцсаа хар өнгөөр жигдрүүлэн минимал төрх бүрдүүлэх

Хүнд тэврүүлсэн мэт дулаан мэдрэмж өгөх аварга том ороолтыг хэрхэн загварчлах вэ (фото 5)

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх