Хайх

Миланы загварын долоо хоног, хавар-зун 2016: Street style. Хоёрдугаар хэсэг

Миланы загварын долоо хоног, хавар-зун 2016: Street style. Хоёрдугаар хэсэг

Хоёр дах өдөр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид Миланы загварын долоо хоногоос сурвалжлага хүргэсээр байна. Ингээд Италийн загварын марафоны хоёр дах өдрийн street style тайланг сонирхоно уу

Эхний өдрийн асгарсан бороо street style одуудын төлөвлөгөөг нураагаад авсан. Шүхэр барин зургаа авахуулах төвөгтэй шүү дээ. Харин хоёр дах өдөр нь тэнгэрт тэвнийн чинээ ч үүлгүй, нартай байлаа. Гэхдээ зочид гадаа хэр хүйтэн байгааг сайн ойлгож чадаагүй бололтой. Учир нь үслэг эдлэлтэй хүрэм өмссөн бүсгүйчүүд онгорхой мөртэй зуны даашинзтай бүсгүйчүүдтэй зэрэг алхалсан. Мөн түрийтэй лакан гутал хөнгөхөн углаашны хамт паппарациудын дуранд өртлөө.

цааш үзэх