Парисын кутюр загварын долоо хоног, намар-өвөл 2016: Street style. Гуравдугаар хэсэг
Гурав дахь өдөр
Кутюр загварын долоо хоног өндөрлөх дөхөхөд үед street style марафоны оролцогчид хамгийн шилдэг хувцаснуудаа өмсөхөөр шийдсэн бололтой
Парисын гудамжаар нэг загварын шоунаас нөгөө рүү яаран гүйх бүсгүйчүүд өмнөх хоёр өдөртэй харьцуулбал хамаагүй илүү гангалсан харагдлаа. Өмнөх өдрүүдэд бараг анхаарал татамгүй пальто ба намхан ултай гутал өмсөж байсан бүсгүйчүүд гурав дахь өдрөөс эхлэн бомбер хүрмийн оронд өвөрмөц хээ хатгамалтай пиджак, жийнсэн өмдний оронд даашинз, угладаг гутлын оронд өндөр өсгийт сонгосон байв.