Хайх

Pitti Uomo дээрх шилдэг street style төрхүүд

Итали эрчүүдийн загварын мэдрэмж

Text: Бюро 24/7

Хэдхэн долоо хоногийн дараа загварын салбарын хүндэт эрхмүүд, нөлөө бүхий хүмүүс намар-өвөл 2018 улирлын загварын долоо хоногт оролцохоор Нью-Йорк хотыг зорих болно. Харин тэр болтол дэлхийн загварлаг эрчүүд Флоренц хотод цугларч, Pitti Uomo арга хэмжээний эргэн тойронд street style шуугиан дэгдээж байна. Уламжлал ёсоор Pitti Uomo дээрх эрчүүд өөрсдийн өөгүй цэмцгэр хослол, англи маягийн дэгжин стилиэрээ биднийг гайхшруулдаг. Гэхдээ сүүлийн жилд эрчимтэй дэлгэрсэн streetwear буюу гудамжны загвар ч бас хүчээ алдаагүй хэвээр байна. Oversize өдөн куртка, график зураг ба бичигтэй beanie малгай, цэргийн камуфляж хээтэй загварууд зэрэг нь итали эрчүүдийг дулаан байлгаж, хүйтэн цаг агаарыг загварлаг байдлаар даван туулахад нь тусалж байгаа харагдана. Та ч бас хүйтний улирлын хувцаслалтын шинэлэг санаануудыг хэрэгжүүлмээр байна уу? Бидний сонгосон Pitti Uomo дээрх шилдэг street style төрхүүдийг хамтдаа үзэцгээе.

 

цааш үзэх