Хайх

Mongolia
Mongolia

Street style чиг хандлага: Хагас гэрэлтсэн хувцас

Эрсдэлтэй чиг хандлагыг хэрхэн өмсөх вэ

Биеийн хэсгүүдийг тодотгосон, уян зөөлөн мэдрэмж төрүүлсэн, хагас гэрэлтсэн хувцаснууд ихэнх дизайнеруудын хавар-зуны цуглуулгад үзэгдсэн. Christian Dior ба Lanvin орднуудын анх дэлгэрүүлсэн энэ чиг хандлагыг Saint Laurent, Simone Rocha, Chanel ба Louis Vuitton брэндүүд дэмжин үргэлжлүүлж, удалгүй street style одууд өдөр тутамдаа хэрэгжүүлж эхэлсэн байгаа.

Энэхүү тренд нь эхэндээ бага зэрэг эрсдэлтэй мэт санагдаж болох ч зөв зохицуулаад сурсан нөхцөлд үнэхээр гоёмсог, эмэгтэйлэг харагддаг давуу талтай юм. Зоригтой бүсгүйчүүд хагас гэрэлтсэн хувцсыг нүцгэн бие дээрээ өмсөж байгаа бол, илүү даруухан стиль бүрдүүлэх дуртай нэгэн зориулалтын дотуур хувцас эсвэл өөр хувцаснууд дээр давхарлан өмсөж болох юм.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх