Хайх

Mongolia
Mongolia

Street style чиг хандлага: Леггингсийг гудамжинд өмсөх аргачлалууд

Тийм ээ, спорт залнаас өөр газар өмсөж болно

Хэрвээ та анзаарсан бол орчин үеийн It girls болон Холливүүдийн алдартнууд хотын гудамжаар алхахдаа спорт леггингс өмсөх нь элбэг болоод байна. Биед эвтэйхэн, сунадаг материалтай энэхүү бариу загварыг заавал спорт заланд өмсөх учиртай гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Амралтын өдрүүдээр хотоор зугаалахдаа, эсвэл найз нөхөдтэйгөө аяга кофе уухаар гарахдаа леггинсийг зөв зохистой хослуулж чадвал та биед эвтэйхэн байдлаа хадгалахын зэрэгцээ загварлаг харагдах болно. Street style зурагчдын дуранд өртсөн бүсгүйчүүдээс дүгнэхэд жийнсэн хүрмээ бэлхүүсээрээ ороох, леггингсийг богино топ болон урт хүрэмтэй хослуулах, сонгодог савхин хүрэмтэй зохицуулан өмсөх зэрэг нь хамгийн энгийн бөгөөд найдвартай аргачлалууд юм. Харин бусад санаануудыг дээрх зурагнуудаас хараарай.

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх