Street style: Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног, намар-өвөл 2019
Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн загварлаг эрчүүд нэг дор цугларчээ
Лондон хотноо намар-өвөл 2019 улирлын эрэгтэй загварын долоо хоног эхэлж, дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн загварлаг эрчүүд нэг дор цугларчээ. Жил ирэх тусам илүү чөлөөтэй хэв маягийг эрэлхийлэх болсон залуус энэ жил ч бас маш олон төрлийн дүр төрх, хэв маягийг бүрдүүлэн ирсэн байлаа. Гоша Рубчинскийгийн загварыг санагдуулам зөвлөлтийн дараах үеийн хэв маяг, сонгодог загварын хослол, хүрэмтэй денди залуус, балаклава малгай, паска цүнхээр гангарсан гудамжны хэв маяг гээд тэднийг нэг л хэв маягт хамруулах боломжгүй юм. Түүнчлэн орчин үеийн залуус нүүрэндээ шивээс хийлгэх, үсээ тод өнгөөр будуулах, дредлок хэлбэрээр засах гэх зэргээр өөрсдийгөө илэрхийлэх болсон нь анзаарагдлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт