Хайх

Токиогийн загварын долоо хоног дээрх street style: Хавар-зун 2018

Зоригтой байх нь загварлаг хувцаслалтын эхний алхам юм

Загварын том дөрвөл гэгддэг Нью-Йорк, Лондон, Милан ба Парис хотуудын street style дэлхийн шилдэг нь гэж бодож байна уу? Эдгээр нь хамгийн нэр хүндтэй дизайнеруудыг цуглуулж чаддаг үндсэн цэгүүд мөн ч гэлээ, street style хувцаслалтын хувьд харин Сөүл, Токио гэх зэрэг Азийн хотууд илүү загварлаг байх тохиолдол цөөнгүй шүү. Аравдугаар сарын 16-22 хооронд зохион байгуулагдсан Токиогийн загварын долоо хоног үүнийг дахин нэг удаа баталж, гудамжинд алхах ер бусын загварын шийдэлтэй иргэдээрээ гайхууллаа. Street style сурвалжилгаас дүгнэхэд Токиод ч бас спорт хэв маяг ноёрхож, Balenciaga, Nike, Sacai ба UNDERCOVER болон бусад streetwear брэндүүдийн юүдэнтэй цамц, кет, анхаарал татам логотой загварууд эрэлт ихтэй байна. Мэдээж хэрэг япончуудын алдарт kawaii стиль залуус дунд хүчирхэг хэвээр байгаа ч, гудамжны хувцаслалтын ерөнхий уур амьсгал илүү чөлөөт хэв маяг руу уусан шилжсэн нь анзаарагдаж байлаа.

Токиогийн загварын долоо хоног дээрх street style: Хавар-зун 2018 (фото 1)

Токиогийн загварын долоо хоног дээрх street style: Хавар-зун 2018 (фото 2)

Токиогийн загварын долоо хоног дээрх street style: Хавар-зун 2018 (фото 3)

Токиогийн загварын долоо хоног дээрх street style: Хавар-зун 2018 (фото 4)

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх