Хайх

2017 оны чиг хандлага: Бичигтэй хувцас

Ярианы сэдэв хөндсөн хувцаснууд

Сүүлийн хоёр улирлын турш дэлхийн бараг бүхий л дизайнерууд хувцсаараа дамжуулан улс төр, нийгэм эсвэл өөр ямар нэгэн сэдэв хөндөж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боллоо. Тэр дундаас зарим дизайнерууд гүн утга санаа бүхий, эерэг ба мөнхийн агуулгатай лоозонгууд хувцаснууд дээрээ бичдэг бол, зарим нь ердөө л зугаатай загвар бүтээх үүднээс хөгжилтэй бөгөөд анхаарал татам үгс сонгодог билээ. Үг эсвэл өгүүлбэртэй хувцасны тренд анх 2000-аад онуудад дэлгэрч байсан түүхтэй. Харин орчин үед энэ аргачлалыг Демна Гвасалия ба түүний Vetements брэнд сэргээснээр одоо бүхий л дизайнерууд энэ давлагаанд нэгдээд байна. Christian Dior ордон хүртэл энэ аргачлалыг ашиглаж, бид бүгдийн сайн мэдэх «We should all be feminists» гэх бичигтэй домогт футболканууд гаргасан нь бичигтэй хувцасны трендийг цоо шинэ түвшинд хүргэсэн билээ.

Энэ намар-өвлийн улиралд лоозон, уриатай хувцаснуудын тренд улам бүр хүчээ авч байгааг дэлхийн загварын долоо хоногуудын street style сурвалжилгууд батална. Prabal Gurung, Creatures of Comfort, Opening Ceremony ба Alice + Olivia брэндүүд өөрсдийн үзэл бодлыг футболкан дээр байршуулсан бол, Олсен эгч дүүсийн The Row брэнд "Эрх чөлөө" гэх үгсийг хувцаснууд дээрээ хатгамал байдлаар оруулж, харин Public School Дональд Трампын алдарт "Make America Great Again" гэх лоозон дээр суурилсан бүхэл бүтэн цуглуулга гаргажээ.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх