Хайх

2017 оны чиг хандлага: Өд

Энэхүү зоригтой чимэглэлийг хэрхэн өмсөх вэ

Хэтрүүлэгтэй хэв маяг бол энэ оны үндсэн чиг хандлагуудын нэг юм. Энэхүү хэв маяг нь хавар-зун 2017 улирлын загварын шоунууд дээр хувцас ба аксесуарын чимэг хэлбэрээр орж ирсэн. Харин хамгийн зоригтой бас загварлаг чимэглэлээр XX зууны глэм-рок дуучдыг санагдуулам өдтэй элемент тодорчээ.

2017 оны чиг хандлага: Өд (фото 1)

Дизайнер Миучча Прада намрын цуглуулгын дийлэнх загваруудыг тэмээн хяруулын өдөөр чимэглэсэн байлаа. Prada-гийн хослол, хагас гэрэлтэх даашинз, тод хээтэй юбка ба гутал гээд бараг бүх хувцас өдөөр бүрхэгдсэн байв. Түүнчлэн Lanvin ордон өдөөр хийгдсэн цасан цагаан өнгийн хантааз танилцуулсан бол, Marques Almeida ба Rick Owens брэндүүд шувуу мэт харагдах өдтэй хүрэм санал болголоо.

Өдтэй хувцсыг өдөр тутмын хувцаслалтдаа бага багаар нэвтрүүлэх хэрэгтэй. Өдрийн цагаар өдтэй аксесуар эсвэл бага зэрэг өдөөр чимэглэгдсэн юбка ба брюк өмд өмсөж, харин үдшийн төрх бүрдүүлэхдээ илүү зоригтой шийдэл гаргаж, тэмээн хяруулын өдтэй даашинз өмсөж болох юм.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх