Хайх

2017 оны чиг хандлага: Комбинзон

Хэзээ ч моодноос гараагүй загвар

Анх сансрын нисгэгчдийн дүрэмт хувцас байсан комбинзон загвар 1960-аад онд поп соёл ба загварын салбарт нэвтэрч, хүн бүрийн анхаарлыг татсан. 1970-аад онд уг загвар нь Дэвид Боуи болон глэм рокеруудын тайзны өмсгөл болж, харин 1980-аад онд бүсгүйчүүдийн өдөр тутмын хувцас болон хувирсан юм. Ерөнхийдөө тэр цагаас хойш комбинзон загвар хэзээ ч моодноос гараагүй гэж хэлж болно. Бүсгүйчүүд яагаад энэ загварт ийм их дуртай байдгийг тайлбарлахад тун хялбар. Юуны түрүүнд комбинзон нь яг л даашинз эсвэл хослол шиг өмсөхөд хялбар хувцас юм. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүд "юутай хослуулах бэ?" гэх асуултаар өөрийгөө зовоолгүй, ердөө л цөөн хэдэн аксесуар нэмснээр загварлаг төрх бүрдүүлчихдэг. Тэд мөн зөв эсгүүртэй кобминзоны ачаар галбираа тодотгож, гуалиг харагдах боломжтойг сайн мэддэг.

Хавар-зун 2017 улиралд комбинзон загвар дахин нэг удаа алдрынхаа оргилд хүрээд байна. Дизайнерууд уг чиг хандлагыг өдөр тутмын мөн үдшийн гангараа хэлбэрээр өмсөхийг зөвлөж байна. Gucci ордон тод хээ ба гялалзуур чимэгтэй комбинзон танилцуулсан бол, Lanvin 1920-иод оны уур амьсгалтай торгон хувилбарыг, харин Saint Laurent смокинг хослол мэт эсгүүртэй этгээд загварыг тайзнаа гаргалаа. Даавуун материалаар хийгдсэн, сул эсгүүртэй комбинзоныг Hermes, Chloe ба Stella McCartney брэндүүд санал болгосон байгаа.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх