Хайх

2017 оны чиг хандлага: Мөнгөлөг өнгө ба төмөрлөг эффект

Ирээдүй рүү очсон нь

Шинжлэх ухааны уран зөгнөл дахин нэг удаа загварын салбарт ноёрхож байна. Энэ онд дэлхийн томоохон дизайнерууд яг л хоорондоо тохиролцсон мэт нэгэн зэрэг 1960-аад оныг эргэн дурсаж, ретро маягийн футуризм сэдвийг хөндөх боллоо. Мөнгөлөг өнгийн гялалзсан материалтай төрөл бүрийн хувцаснууд аль хэдийнээ дэлхийн томоохон хотуудад борлуулагдаж, street style загварт үзэгдэж эхэллээ.

Дизайнер Марк Жейкобс хавар-зун 2017 цуглуулгадаа мөнгөлөг өнгийн нимгэн цамц, төмөрлөг эффекттэй цув ба мөнгөлөг утсаар чимэглэгдсэн богино хүрэм танилцуулсан байгаа. Мөн Marques' Almeida брэнд винил арьсаар хийгдсэн мөнгөлөг куртка ба тугалган цаас санагдуулам богино топ санал болгож, Mugler загварын ордон мөнгөлөг саагаар чимэглэгдсэн даашинз ба хүрэм онцоллоо. Эдгээр брэндүүдийн мөрийг Moncler Gamme Rouge ордны дизайнерууд дагаж, төмөрлөг оруулгатай куртка өмсүүлсэн загвар өмсөгчдөө сансар луу аялууллаа.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх