Хайх

2017 оны чиг хандлага: Поп-арт ба тод өнгөнүүд

Энэ улиралд тод өнгөнүүдийг хооронд нь хослуулахад ямар нэгэн дүрэм үгүй

Дүрслэх урлагийн салбарт поп-арт чиглэл эртнээс хөгжиж, урлагийн түүхийн салшгүй нэгэн хэсэг болсонтой маргах хүн үгүй биз ээ. Гэхдээ сүүлийн хэдэн жилд энэхүү чиглэл нь постмодернизмын хэв маягаар хүчтэй дэлгэрч зөвхөн урлаг төдийгүй бусад салбарууд руу нэвтрэн орж байна. Дизайнерууд поп-арт чиглэлийг цуглуулгадаа оруулахдаа зарим үед  шууд ишлэл ашиглаж, Энди Уорхол гэх мэт алдарт бүтээлчдээс санаа аван загваруудаа урладаг. Үүний хамгийн тод жишээ бол Раф Симонсын Calvin Klein-д зориулсан цуглуулга юм. Түүнчлэн зарим дизайнерууд урлагийн энэхүү стилийг тод өнгөнүүдийн ачаар амилуулдаг бөгөөд энэ нь 2017 оны намар-өвөл улирлын үндсэн чиг хандлагуудын нэгээр тодроод байна.

Calvin Klein брэндийн цуглуулгаас хөх ягаан ба индиго цэнхэр, цэнхэр ба улаан гэх зэрэг тод өнгөнүүдийн зоригтой нэгдлүүдийг олж харах боломжтой байсан бол, Delpozo хүчиллэг шар ба хөх ягаан өнгөнүүдийг хооронд нь уусгасан байлаа. Мөн Balenciaga ордон нил ягаан өнгийн цамцыг неон ногоон түрийтэй гуталтай хослуулж, харин Gucci хөх ягаан пиджакийг ягаан цамц ба ногоон брюк өмдтэй загварчлан тайзнаа гаргасан юм.

Хаанаас худалдаж авах вэ:

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх