Хайх

2017 оны чиг хандлага: Өргөн мөртэй пиджак

Power dressing стиль дахин нэг удаа моодонд орлоо

Эмэгтэй хүний ажил хэрэгч хослолоор тодорхойлогддог power dressing стиль нь 1980-аад онд моодонд орж, гэр бүл ба ажлын талбар дээр нэгэн зэрэг амжилттай яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн бэлгэ тэмдэг болсон. Өмнө нь эмэгтэйчүүд зөвхөн гэр бүл эсвэл өөртөө цаг зав гаргадаг байсан бол энэ стиль загварт нэвтэрснээр шинэ эриний хүчирхэг давлагаа бий болгосон юм. Сүүлийн жилүүдэд power dressing стиль дахин нэг удаа моодонд орж байгаа харагдана. Энэ нь магадгүй орчин үеийн нийгэм ба улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо ихэссэнтэй холбоотой үзэгдэл байх.

Энэхүү стилийн хамгийн гол элемент бол мэдээж хэрэг нэмэлт мөртэй пиджак юм. Хавар-зун 2017 улиралд Balenciaga брэнд өргөн мөртэй пиджакийг богино юбка ба алтлаг туяатай shoepants-тай (тирко хэлбэрийн түрийтэй гутал) хослуулан өмсөхийг санал болгосон. Харин Bottega Veneta, Jacquemus, Céline ба Isabel Marant брэндүүд бэлхүүс тодотгосон өргөн мөртэй пиджакийг брюк өмдтэй хослуулан тайзан дээр гаргасан байгаа. Бас нэгэн сонирхолтой хувилбарыг Jil Sander, Joseph ба Max Mara загварын ордуудын хаврын цуглуулгаас олж харах боломжтой. Сул эсгүүртэй, улаан өнгийн пиджакийг oversize хэв маягаар ямар ч хувцастай хослуулан өмсөж болох юм.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх