Хайх

2017 оны чиг хандлага: Цамц хэлбэрийн даашинз

Даавуунаас эхлээд савхин материал хүртэл

Цамц хэлбэрийн даашинзыг хамгийн анх Кристиан Диор зохион бүтээсэн байдаг. Алдарт дизайнер 1950-аад онд энгийн захтай цамцыг гоёмсог даашинз болгох санал гаргаж, цамцыг биетэй материалаар доторлосноор анхны хувилбарыг бүтээж байжээ. Энэ загвар нь удалгүй америк бүсгүйчүүдийн өдөр тутмын өмсгөл болж, дараагаар нь Франц улсад дэлгэрч, Брижит Бордо гэх зэрэг алдартнуудын гангараа болсон юм.

Намар-өвөл 2017 улиралд дизайнерууд маш олон төрлийн даашинз танилцуулсан. Тухайлбал Миучча Прада 1990-ээд оныг эргэн дурсаж, минимал хэв маягийг баримталсан бол, Burberry энгийн цагаан цамцыг авангард загварт оруулж, харин Gucci тод өнгө ба хээтэй хувилбарууд гаргасан байгаа. Түүнчлэн Simone Rocha готик хэв маягтай, мөн Celine савхин материалтай даашинзууд цуглуулгадаа оруулсан харагдлаа.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх