Хайх

Mongolia
Mongolia

2017 оны чиг хандлага: Торго ба атлас материал

Дизайнерууд зөвлөж байна

Торго ба атлас гэх зэрэг гялтганасан эффекттэй, солонгорсон материалууд саяхныг хүртэл зөвхөн үдшийн гоёл эсвэл пижам загварын трендтэй хамааралтай байсан бол энэ улиралд дизайнерууд эдгээр материалуудыг өдөр тутмын хувцаслалтад нэвтрүүллээ. Өдөр тутамдаа өмсөж болох торгон хослолыг Lanvin, Victoria Beckham ба Helessy брэндүүд танилцуулсан. Харин Emporio Armani ба Blumarine гэх зэрэг бусад брэндүүд торгон брюк өмд санал болгож, нэгэн жижиг тренд үүсгэсэн байгаа. Хаврын загварын шоунууд дээр мөн романтик хэв маягтай торгон цамцнууд олноороо үзэгдсэн. Түүнчлэн Marques' Almeida брэндээс бага зэрэг эртний стильтэй торгон майка олж харах боломжтой байлаа. Олон улирлын турш тренд болсон торгон даашинзууд ч бас энэ оны турш эрэлт ихтэй хэвээр байх болно. Гэхдээ энэ удаад дизайнерууд тэдгээр торгон даашинзыг тэгш бус хэмтэй эсгүүрт оруулж, сонирхолтой деталиудаар чимсэн харагдлаа.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх