Хайх

2017 оны чиг хандлага: Ягаан өнгө

Хаврын хамгийн зөөлөн тренд

2017 оны чиг хандлага: Ягаан өнгө

Сүүлийн жилүүдэд загварын тайзан дээр ягаан өнгө тун ховор үзэгдсэн. Үүнд "Ягаан бол Барбины өнгө" гэх олон нийтийн ташаа ойлголт чухал нөлөө үзүүлсэн юм. Гэхдээ саяхнаас эхлэн орчин үеийн нийгэмлэгүүд эмэгтэйлэг байдлын үндсэн концепцийг дахин тунгааж, эртнээс тогтсон стереотипыг эвдэх зорилгоор ягаан өнгийг түлхүү ашиглаж байна.

2017 оны чиг хандлага: Ягаан өнгө (фото 1)

Энэ чиг хандлагыг ойлгосон дизайнерууд хавар-зун 2017 улирлын загварын тайзыг ягаан өнгөөр бүрхэж, томоохон тренд үүсгэсэн байгаа. Celine-ийн загварын шоун дээрх нунтаг ягаан өнгийн нөмрөгтэй даашинз эсвэл Emilio Pucci-гийн хагас гэрэлтэх ягаан даашинз улаан өнгийн гуталтай сайхан зохицож байлаа. Мөн Balenciaga ба Valentino брэндүүдийн санал болгосон энгийн эсгүүртэй ягаан даашинзууд нил ягаан өнгийн элементүүдтэй хосолсноор загвар өмсөгчдийг яг л цэцэг мэт харагдуулж байлаа. Харин Kenzo, Hermes, Marni болон бусад загварын ордууд ягаан өнгөөр нэгэн жигд төрх бүрдүүлж, уг өнгөний төрөл бүрийн туяаг ашиглажээ.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх