Хайх

2017 оны намрын чиг хандлага: Улаан өнгө

Гуталнаас эхлээд пальто хүртэлх бүх хувцсаа улаан өнгөтэйгөөр сонгох нь

Тод өнгийн хувцасны тренд анх энэ хавар-зуны улиралд хүчээ авч эхэлснийг та магадгүй анзаарсан байх. Дизайнерууд бидэнд шар, неон улбар шар, цайвар ногоон болон улаан гэх зэрэг анхаарал татам өнгөнүүдийг total look буюу хөлөөсөө толгой хүртэл нэгэн өнгөөр жигдрэх байдлаар өмсөхийг санал болгосон. Тэгвэл энэхүү тренд нь энэ намар-өвлийн улиралд ч бас үргэлжилж, хамаг анхаарал улаан өнгөн дээр төвлөрч байна.

Намар-өвлийн загварын шоунууд дээр улаан өнгийн бүхий л туяанууд ноёрхсон гэж хэлж болно. Ихэнх брэндүүд улаан өнгийг дээр дурдсан total look аргачлалаар загварчлахыг зөвлөж байгаа бөгөөд тэр дундаа улаан өнгийн пальто, ноосон цамц, хамба хилэн материалтай өмд ба өндөр өсгийтийн зохицолдоо хамгийн загварлаг шийдэлд тооцогдоод байна. Харин Jil Sander брэндийн дизайнер дарсны улаан өнгөтэй хослолыг хар өнгийн хоолойтой цамц ба гуталтай хослуулж, бага зэрэг чөлөөт уур амьсгал оруулж болохыг харуулжээ. Түүнчлэн Balenciaga болон бусад брэндүүд улаан өнгийг цэнхэр ба ногоон гэх зэрэг тод өнгөнүүдтэй хослуулж, зоригтой дүр төрх бүрдүүлэхийг санал болгосон байгаа.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх