Хайх

2018 онд ноёрхох 10 гар цүнх

2018 онд ноёрхох 10 гар цүнх

Chanel-ын тунгалаг загвар, Balenciaga-гийн паска болон бусад “It” цүнхнүүд

Text: Ө.Тодгэрэл


Зарим дизайнерын гар цүнхнүүд хэзээ ч моодноос гарахгүй гэдэгтэй маргах зүйл үгүй. Hermès-ийн Birkin, эсвэл Chanel-ын 2.55 гэх зэргийн загварууд сүүлийн хэдэн арван жилийн турш хамгийн хүсэмжит цүнхнүүдийн жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүд эдгээр загваруудыг ирэх олон жилийн турш худалдан авсан хэвээр байх болно.

Гэсэн хэдий ч олон нийтийн сүлжээ хөгжсөнтэй холбогдуулан дизайнеруудын гаргасан шинэ загварууд асар хурдтай олны анхааралд өртөж, хормын зуур алдартнууд ба street style одуудын өдөр тутмын гангараа болоод байна. Одоо загварлаг бүсгүйчүүд хүн бүрийн сайн мэддэг сонгодог цүнхнүүд гэхээсээ илүү шинэлэг дизайнтай, өвөрмөц хувилбаруудыг илүүд үзэх болжээ.

2018 онд, тэр дундаа энэ хавар-зуны улиралд ямар загварууд хамгийн өндөр эрэлттэй байхыг бид онцолж байна. 

 

Chanel

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 1)

Тунгалаг поливинилхлорид материалтай загварууд хавар-зун 2018 улирлын үндсэн трендүүдийн нэгээр тодорсон. Харин уг трендийг бий болоход нөлөөлсөн гол ордон бол Chanel юм. Сонгодог 2.0 гар цүнхний тунгалаг хувилбар загварын салбарынхан дунд яг одоо гол сэдэв болж байна.


Dior

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 2)

Дизайнер Мария Грация Кьюри эртний Diorissimo хээг сэргээн том tote загварын цүнхэн дээр хэвлэн гаргасан нь орчин үеийн хамгийн загварлаг цүнхнүүдийн нэгийг бий болгосон юм.

Fendi

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 3)

Fendi ордон ч бас эртний алдарт логогоо сэргээж, 1990-ээд оны хэв маягтай бүхэлдээ логогоор бүрхэгдсэн гар цүнх танилцуулсан байгаа.

Louis Vuitton

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 4)

Duffle нэртэй шинэ хувин хэлбэрийн загвар нь багтаамж сайтай төдийгүй бусад гар цүнхнүүдээс өвөрмөц харагдах давуу талтай тул ийнхүү бүсгүйчүүдийн мөрөөдлийн жагсаалтад орсон байна.

Acne Studios

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 5)

Acne Studios-ийн минимал дизайнтай, бор өнгийн арьсан гар цүнх нь бүсгүй бүрийн шүүгээнд зайлшгүй байх ёстой загваруудын нэг болоод байна.

J.W. Anderson

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 6)

J.W. Anderson-ы цоолбортой, төмөр цагирган чимэглэлтэй гар цүнх сүүлийн хэдэн улирлын турш street style загварт ноёрхсон. Харин тэрхүү алдарт цүнхний дараагийн хувилбар болох "Disc" загвар нь одооноос хүчээ авч эхлээд байна.

Balenciaga

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 7)

Бас нэгэн 1990-ээд оноос сэдэвлэсэн загвар. Balenciaga-гийн "Souvenir" паска цүнхийг сонгодог байдлаар нэг мөрөндөө үүрч, эсвэл илүү орчин үеийн загварлаг байдлаар цээж дагуу ташуугаар үүрч болно.

Valentino

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 8)

Valentino ч бас лого давлагаанд нэгдэж, алдарт хаваастай загвар дээрээ VLTN гэх логогоо байршуулсан байгаа.

Burberry

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 9)

Тунгалаг цүнхний трендийг хэрэгжүүлмээр байв ч, гар цүнхэндээ юу авч явдгаа нуухыг хүсч байгаа хүмүүст Burberry брэндийн санал болгосон хувилбар гарцаагүй таалагдана.

Loewe

2018 онд ноёрхох 10 гар цүнх (фото 10)

Морины эмээлд бэхлэгддэг сонгодог гар цүнхний загварыг санагдуулах атлаа илүү орчин үеийн шийдэлтэй Loewe брэндийн "Gate" цүнх өөрийн өвөрмөц зангилаа бүхий деталиараа алдаршаад байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх