Хайх

2018 оны чиг хандлага: Брюк өмдтэй хослол

Удаан хугацаанд үргэлжлэх тренд

Text: Бюро 24/7

Зарим чиг хандлагууд ганцхан улирлын настай байдаг бол зарим нь нэг улирлаас нөгөө рүү шилжин, удаан хугацаанд ноёрхдог. Ингэснээр тэдгээр нь тренд гэхээс илүү том зүйл болон хувиран сонгодог хэв маягт тооцогдож эхэлдэг. Үүний тод жишээ бол брюк өмдтэй хослол юм. Өөрөөр хэлбэл энэ загвар нь бүх цаг үед загварлаг хэвээр байна гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.

Энэ хавар-зуны улиралд power dressing гэх үндсэн чиг хандлагын далбаан доор тод өнгө, oversize эсгүүр ба брюк өмдтэй хослол гэх гурван микро тренд үүссэн байгаа. Цаг агаар дулаарсан тул брюк өмдтэй хослол худалдан авахдаа аль болох цайвар эсвэл тод өнгөтэй хувилбарыг сонгохыг зөвлөж байна. Харин эсгүүрийн хувьд гэвэл Грейс Жонс эсвэл Talking Heads хамтлагийн гоцлол дуучин Дэвид Бирнийн хувцасны шүүгээг санагдуулам oversize загварт анхаарлаа хандуулаарай. Ийм төрлийн хослолуудыг Marc Jacobs, Céline брэндүүдийн шинэ цуглуулгаас олох боломжтой. Энэ хавар мөн өдөр тутмын хослолоос гадна илүү баярын уур амьсгалтай үдшийн смокинг туршаад үзэх хэрэгтэй. Урт даашинзын оронд бараан өнгийн смокинг өмсөх нь таныг бусдаас илүү өвөрмөц харагдуулна шүү.

Хаанаас худалдаж авах вэ:

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх