Хайх

2018 оны чиг хандлага: Францын өмнө зүг

Далайн эрэг дээрх хөдөө нутгийн сэтгэл булаам увдис

Text: Бюро 24/7

Зун цаг ойртох тусам бид зуныг хэрхэн өнгөрүүлэх, дулаан өдрүүдэд юу өмсөх талаар мөрөөдөж эхэлдэг. Энэ зун хувцаснуудаа сонгохдоо байгалийн гаралтай, хөнгөн материалд анхаарлаа хандуулж, цайвар өнгийн сул эсгүүрийг илүүд үзээрэй. Энэ бүгд нь Францын өмнө зүгийн гоо зүйн үндсэн элементүүд юм. Хэрвээ өмнө нь "франц стиль" гэх ойлголт бидний толгойд судалтай даавуун цамц, берет малгай өмсөн уруулаа улаан өнгөөр будсан бүсгүйн төрхийг дүрсэлдэг байсан бол одоо энэ дүр өмнө зүг рүү шилжсэн байгаа. Мэдээж хэрэг үүнд залуу дизайнер Симон Порт Жакмюсийн ач гавья их бий. Тэрээр яг л Матиссын зургаас зээлдсэн мэт нарийн ажиллагаатай зурааснуудыг эсгүүрийнхээ үндэс болгож цэвэр ариун, романтик хэв маяг бий болгож чадсанаар эргэн тойрныхоо хүн бүрийг энэ стильд дурлуулсан билээ.

Францын өмнө зүгийн хэв маяг нь юуны түрүүнд дээр дурдсан байгалийн гаралтай материал, биеийн зарим хэсгүүдийг даруухан байдлаар нүцгэлсэн эсгүүр, дулаан өнгөнүүд, энгийн хээ болон өргөн хүрээтэй сийрсэн малгай, аварга том ээмэг, этгээд өсгийтэй гутал гэх зэрэг ёжтой аксесуаруудаас бүрдэнэ. Эдгээр хувцаснууд байхад та далайн эрэг дээр ч тэр, хотын гудамжинд ч тэр загварлаг харагдах нь гарцаагүй юм.

Хаанаас худалдаж авах вэ:

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх