Хайх

2018 оны чиг хандлага: Футуристик материалаар хийгдсэн хувцаснууд

Хуванцар ба полиуретан гэх зэрэг хаврын улирлын хамгийн өвөрмөц материалууд

Text: Бюро 24/7

Энэ улиралд дизайнерууд ирээдүй рүү өнгийн хуванцар, тугалган цаас ба полиуретан гэх зэрэг цоо шинэ, ердийн бус материалтай хувцаснууд санал болгож байна. Тэр дундаа хавар-зун 2018 загварын шоунууд дээр хамгийн ихээр онцлогдсон, үндсэн трендээр тодорсон тунгалаг хуванцар материалтай хувцаснууд одоо томоохон хот бүрийн гудамжинд street style зурагчдын дуранд өртөх боллоо. Хуванцар куртка, хүрэм ба пальто зэрэг нь бороонд норохгүй, шороонд халтар болохгүй давуу талтай төдийгүй, өмссөн хувцсаа нуулгүй гайхуулахыг хүссэн хүмүүст төгс тохирох загвар юм. Ийм төрлийн тунгалаг гадуур хувцаснуудыг Marc Jacobs, Valentino ба Chanel брэндүүдийн шинэ цуглуулгаас олж харах боломжтой байлаа. Түүнчлэн Chanel-ын шоу дээр дизайнер Карл Лагерфельд тунгалаг гутал, малгай, цүнх гээд олон төрлийн хувилбарууд дэвшүүлсэн байгаа.

Харин бүр илүү этгээд санааг Maison Margiela-гийн бүтээлч захирал Жон Гальяно гаргасан. Тэрээр гэрэлтүүлгээс шалтгаалан өнгөө хувиргадаг полиуретан материалтай хувцаснууд танилцуулсан юм. Байгалийн гэрэлд дизайнерын хувцас хар өнгөтэй байсан бол, фото зургийн камерын гэрэлд неон туяатай болж хувиран үзэгчдийг гайхшрууллаа. Тэгэхээр уг чиг хандлагад нэгдэхийн тулд тунгалаг цув эсвэл гутал худалдан авч, дүр төрхдөө бага зэрэг футуристик аяс нэмээрэй.

Хаанаас худалдаж авах вэ:

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх