Хайх

2018 оны чиг хандлага: Романтизм

Text: Бюро 24/7


Зураг:

Загварын салбарт тухайн цаг үеэсээ хамааран спорт, диско, ажил хэрэгч гээд төрөл бүрийн хэв маягууд тренд болж байдаг ч, эмэгтэйлэг байдал гэх ойлголт хэзээ ч байр сууриа алдалгүй үргэлж дизайнерууд ба хэрэглэгч бидний анхаарлын төвд байдаг. Харин тэрхүү эмэгтэйлэг стилийн салшгүй нэгэн хэсэг бол мэдээж хэрэг романтизм юм. Энэ хавар-зуны улиралд бүхий л загварын тайзууд дээр хуниас, цэцгэн хээ, хөвсгөр материал ба пастель өнгөнүүд үзэгдэж, романтик уур амьсгал ноёрхсон байгаа.

Тухайлбал Off-White брэндийн сүүлийн цуглуулга Диана гүнжээс сэдэвлэж, түүний хамгаас дуртай цэцгэн хээ, хуниас ба романтик дүр төрхүүдийг илүү орчин үеийн шийдэлтэй болгосон байлаа. Уг цуглуулгад бөмбөгөр ханцуйтай цамц, бөмбөлгөн ба цэцгэн хээтэй даашинзууд төрөл бүрээрээ орсон юм. Харин Giambattista Valli-гийн цуглуулгад брэндийн таних тэмдэг болсон жигнэмэг маягийн хөвсгөр даашинзуудаас гадна илүү өдөр тутмын, бүхэлдээ хуниаснуудаас бүрдсэн, богино эсгүүртэй пастель өнгийн загварууд багтжээ. Романтизмын сэдвийг мөн Chloé, Delpozo ба Alexander McQueen брэндүүдийн шинэ цуглуулгаас олж харах боломжтой.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх