Хайх

2018 оны чиг хандлага: Сүлжмэл аксесуар

2018 оны чиг хандлага: Сүлжмэл аксесуар

Далайн эргээс загварын тайзан дээр

Text: Бюро 24/7


Зураг:
Зураг:

Амралт, аялалд явах гэж байгаа мэт уур амьсгал бүрдүүлэх сүлжмэл цүнх болон дэрсэн малгайг анх XIX зууны үед Европын далайчдад зориулан бүтээж байсан бол өдгөө дизайнеруудын хайртай аксесуар болон хувирчээ.

Хулс, сүрэл зэргээр сүлжсэн аксесуаруудыг энэ хаврын улиралд Gucci, Delpozo зэрэг олон загварын тайзан дээрээс олж харах боломжтой байлаа. Gucci ордон Вьетнам үндэстний дэрсэн малгайг саарал пиджактай хослуулсан бол, Jacquemus болон Missoni брэндүүд 1950-иад оныг санагдуулам том дэрсэн малгайнуудыг урласан байв. Түүнчлэн Dolce & Gabbana брэндийн цуглуулгад багтсан өнгө өнгийн сүрэл болон даавуугаар чимэглэсэн малгайнууд олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Цүнхний тухайд, Saint Laurent болон Fendi брэндүүд өөрсдийн нэрийн хуудас болсон алдарт загваруудаа сүлжмэл хувилбараар танилцуулсан бол, Loewe брэнд арьсан оруулга бүхий сүлжмэл цүнхийг санал болголоо. Сүлжмэл цүнхийг өдөр тутамдаа хэрхэн үүрч болохыг анх жүжигчин Жейн Биркин харуулсан бөгөөд тэрээр өндөр суудалтай жийнс болон цагаан футболкатай хослуулж өмсдөг байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх