Хайх

2018 оны чиг хандлага: Сургуулийн стиль

Дизайнерууд өсвөр насаа эргэн дурсахыг зөвлөж байна

Text: Бюро 24/7

Сургуулийн стилийн талаар ярих үед ихэнх хүмүүсийн толгойд дөрвөлжин хээтэй юбка, захтай цагаан цамц, ромбо хээтэй хантааз ба цацагтай цагаан оймс төсөөлөгддөг. Гэхдээ энэ удаад бид сургуулийн стиль гэх ойлголтоор тэс ондоо хэв маягийг дүрсэлж байна. Учир нь дизайнеруудын хавар-зун 2018 улирлын загварын тайзнаа онц сурлагатны стиль биш, харин эсрэгээрээ бид бүгдийн дотор байдаг тэрхүү хэнэггүй жоохон хүүхдийн дүр төрх ноёрхсон юм. Хичээлдээ явахдаа цэмцгэр цагаан даашинз дээр хайхрамжгүй байдлаар бомбер хүрэм давхарлаж, доор нь гадаа тоглохдоо өмсдөг пүүзээ юу ч бодолгүй хослуулчихдаг тэр л хэнэггүй хүүхдийн хувцаслалт одоо тренд болж байна.

Тухайлбал Calvin Klein-ы бүтээлч захирал Раф Симонс өөрийн тайзнаа попмоноо эвдсэн хөгжөөн дэмжигч охидыг гаргасан бол, Monse ханцуй нь "цоорч" хормой нь "урагдсан" өмсгөлтэй сагсан бөмбөгийн тамирчдыг алхуулсан юм. Харин Gucci-гийн Алессандро Микеле биеийн тамирын хичээлийн дараа спорт хүрмээ тайлалгүй цэцгэн даашинзтай хослуулан өмссөн, хэнэггүй атлаа загварлаг сурагчдыг онцоллоо.

Хаанаас худалдаж авах вэ:

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх