Хайх

2018 оны чиг хандлага: Уран хатгамал ба дэгээ зүүний нэхээс

XIX-р зуунаас ирсэн тренд

Text: Бюро 24/7


Энэ хавар дизайнерууд гар аргаар урласан элементүүдэд ач холбогдол өгч, хувцас чимэглэлийн эртний уламжлалт аргачлалуудыг цуглуулгадаа оруулсан байгаа. Гоёмсог материал, уран хатгамал, Ирланд маягийн дэгээ зүүний нэхээс зэрэг нь нэг талаасаа XIX-р зууны тансаг уур амьсгалыг бүрдүүлж, нөгөөтээгүүр хиппи стиль бий болгоно.

Тухайлбал Sonia Rykiel брэндийн шинэ цуглуулгад биеийн арьс хагас гэрэлтэх, бүхэлдээ дэгээ зүүний нэхээснээс бүтсэн, зуны гоёмсог даашинз багтсан бол Acne Studios газар хүрсэн урттай, хормой хэсгээрээ цацган деталиар чимэглэгдсэн салатны ногоон өнгөтэй даашинз орсон байлаа.

Энэ улирлын ижил сэдэвтэй бас нэгэн тренд аргачлал бол уран хатгамал юм. Энэ удаад хатгамал их байх тусмаа сайн. Мөн аль болох барокко хэв маягийг санагдуулж байвал бүр ч загварлагт тооцогдоно. Цэргийн дүрэмт хувцас мэт дизайнтай загварууд Louis Vuitton ба Etro брэндүүдэд бий. Харин илүү романтик уур амьсгалтай хатгамлын хувилбарууд Miu Miu ба Chloé брэндүүдийн цуглуулгад нимгэн цамц, богино даашинз хэлбэрээр орсон байгаа. Мөн Yves Saint Laurent ордны тайзнаа үзэгдсэн орос стилийн хатгамалтай богино шоортууд энэ улирлын хит загваруудын нэг болох өндөр магадлалтай байна.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх