Хайх

2018 оны хөгжмийн фестивалийн нүүр будалт

Хүссэнээрээ хувирах боломж

2018 оны хөгжмийн фестивалийн нүүр будалт

Text: Бюро 24/7

Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох Coachella өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдлаа. Дуртай хөгжмөө сонсон хөгжилдөхөөс гадна хүссэнээрээ хувирах боломжийг олгодог Coachella наадам дээрх хамгийн сонирхол татсан нүүр будалтуудыг танилцуулж байна.

Саатай будалт
Зөвхөн загварын тайзан дээрээс л хардаг байсан хэтрүүлэгтэй саатай будалтыг амьдрал дээр туршиж үзэх боломжийг хөгжмийн наадам олгож байна. Энэхүү будалтыг та гялалзсан пигмент ашиглан хүссэнээрээ хийгээрэй.

Абстракт дүрс
Сонирхолтой абстракт дүрсүүд, тэр дундаа бүр Кандинскийн зургийн нэг хэсгийг нүүрэн дээрээ яагаад зурж болохгүй гэж?

Тод өнгийн контур
Хэрэв хөгжмийн наадамд футуристик дүр төрх бүрдүүлэхийг хүсч байвал тод өнгийн зовхины харандаа ашиглан мууран нүд хэлбэрийн контур зурахыг санал болгож байна.

Төмөрлөг өнгийн шивээс
Нүүр будалтдаа үлгэрийн мэт уур амьсгал оруулахыг хүсвэл жижиг төмөрлөг өнгийн шивээсийг дух болон нүдний доод хэсэгт наагаарай.

Хөнгөн будалт
Хадид эгч дүүс шиг хөнгөн хэлбэрийн нүүр будалт хийлгэх нь магадгүй ямар ч хувцаслалттай зохицож чадах нүүр будалтын нэг байх. Харин арьсаа эрүүл, дотроосоо гэрэлтсэн харагдуулахын тулд хайлайтер ашиглаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх