Хайх

Энэ зуны найман гол тренд: Polyvore ба Pinterest-ийн дагуу

Энэ зуны найман гол тренд: Polyvore ба Pinterest-ийн дагуу

Ягаан өнгө, жийнсэн юбка, дөрвөлжин хээ

Text: Buro.Mongolia


Fashionista сэтгүүл 2017 оны зуны гол трендүүдийг нэрлэлээСэтгүүл Pinterest ба Polyvore вебсайтууд дээрх хэрэглэгчдийн хайлтан дээр суурилан энэхүү жагсаалтыг гаргажээ.

Жийнсэн юбка: бүсгүйчүүд энэ зун уранхай жийнсэн өмдийг хормой хэсгээрээ цацагтай жийнсэн юбкагаар орлуулах болно. Pinterest дээрх нийт хайлтыг харахад тэд мөн жийнсэн шортноос илүү юбкаг сонирхож байна.

Хавай маягийн цамц: халуун орны ургамлын хээтэй хавай маягийн цамцнууд интернет ертөнцөд ноёрхож байна. Тавдугаар сарын үр дүнд энэхүү загварыг 200 мянган эмэгтэй сонирхожээ.

Нэг хэсгээс бүрдсэн усны хувцас: хэрвээ хаврын улиралд боди загвар эрэлттэй байсан бол, зуны өдрүүдэд нэг хэсгээс бүрдсэн усны хувцас бүсгүйчүүдийн анхааралд өртөж эхэллээ. Тэр дундаа Baywatch кино дээр гардаг улаан өнгийн усны хувцас хамгийн ихээр алдаршиж байна.

Дөрвөлжин хээ: цагаан фон дээрх дөрвөлжин дүрснүүдээс бүрдэх gingham хээ энэ зуны хамгийн гол хээгээр тодорлоо. Instagram ба Pinterest сүлжээнүүдэд дөрвөлжин хээтэй мөр ил гарсан топ болон даашинзын хайлт 100%-иар өсчээ.

Шинэ мянганыхны ягаан өнгө: зөөлөн ягаан өнгө шинэ мянганыхны бэлгэ тэмдэг болон хувирлаа. Дизайнерууд ч бас уг чиг хандлагыг дэмжин, хавар-зун 2017 улиралд ягаан өнгөөр дагнасан цуглуулгууд танилцууллаа. Харин Pinterest сүлжээнд энэ өнгөний хайлт 2400%-иар өссөн гэх гайхамшигтай тоо гарчээ.

Паска цүнх: Горпкор гэх явган аялагчдын стилийг онцолсон шинэ давлагаа үүссэнтэй холбогдуулан паска цүнх эргээд моодонд орж байна.

Чимэглэлтэй углааш: төрөл бүрийн өнгөтэй уулын болор чулуу, гялалзуур чимэг, үслэг оруулга, хатгамал ба шүрээр чимэглэгдсэн углаашнууд Gucci брэндийн ачаар хэрэглэгчдийн мөрөөдлийн зүйл болон хувираад байна.

Сүрлэн цүнх: 2017 оны зуны улирлын бас нэгэн хит аксесуар. Pinterest-д энэ загварыг 125%-иар илүү хайсан гэх үзүүлэлт гарчээ.

цааш үзэх