Хайх

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд

Үндсэн есөн загвар

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд

Сүүлийн хэдэн улирлын турш бид загварын салбарт 1990-ээд оны сэргэн мандалт болж буйг өөрсдийн нүдээр харж байна. Кендалл Женнер, Белла ба Жижи Хадид гэх орчин үеийн "It" охидын ачаар хүчээ авах болсон эртний загварууд одоо албан ёсоор эргээд моодонд оржээ. Тухайн үед зоригтой, этгээд ба загварлаг хэмээн тооцогддог байсан чиг хандлагууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр муухай ба хуучинсаг гэх тодотгол зүүж, аажмаар дахин гоёмсог харагдаж, шинээр "төрдөг" нь загварын салбарын жам юм. Зарим мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар аливаа чиг хандлага ойролцоогоор 20 жилийн дараа эргээд моодонд ордог гэх онол бий. Хэрвээ энэхүү онол нь үнэн бол 1990-ээд оны загвар 20 шахуу жилийнхээ мөчлөгийн дагуу яг л энэ үед таарч байна.

1990-ээд оны загварын салбар залуу, цоглог, эрх чөлөөтэй, бүр заримдаа сахилгагүй гэмээр уур амьсгал агуулдаг байсан. Тухайн үед гранж ба минимал хэв маяг ноёрхдог байсан бөгөөд гудамжны хувцаслалтын үндсэн чиг хандлагаар "тачаангуй загвартай сургуулийн дүрэмт хувцас" нэрлэгддэг байв. Марк Жейкобс, Александр Маккуин гэх зэрэг дизайнерууд гранж хувцас урлах зуур бүсгүйчүүд супер модель Кейт Моссыг шүтэн биширч, "героин шик" дүр төрх бүрдүүлдэг байлаа. Поп соёл олон нийтэд хүчтэй нөлөө үзүүлдэг байсан 1990-ээд онд "Clueless" кино, дуучин Бритни Спирс, Мадонна, Гвен Стефани болон Spice Girls хамтлаг загварын чиг хандлагыг тодорхойлдог байсан юм.

Тэгэхээр 1990-ээд оны шинэ давлагаанд нэгдэхийн тулд хэрхэн хувцаслах хэрэгтэй вэ? Бид энэ онд хүчтэй байх үндсэн есөн загварыг нэрлэж байна.

1. Өргөн судалтай хээ

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 1)

2. Материалаар бүрхэгдсэн резинэн боолт

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 2)

3. Хажуу хэсгээрээ босоо судалтай спорт өмд

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 3)

4. Нарийхан нарны шил

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 4)

5. Өргөн мөртэй эсгүүр

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 5)

6. "Паска" цүнх

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 6)

7. Дөрвөлжин хээ

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 7)

8. "Ээжийн" жийнсэн өмд

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 8)

9. Мөрөвчтэй жийнсэн даашинз

Эргээд моодонд орсон 1990-ээд оны загварууд (фото 9)

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх