Хайх

“Ажилчны” өмдийг хэрхэн өмсөх вэ?

Эрэгтэйлэг хэрнээ догь

Text: Бюро 24/7

Chloé, Calvin Klein зэрэг загварын орднууд хавар-зуны цуглуулгадаа үйлдвэрийн ажилтныг санагдуулам богино суудалтай, өргөн загварын өмд танилцуулсан билээ. "Ажилчны" гэх тодотголтой энэхүү хэв маяг эрэгтэйлэг хэрнээ догь байдлыг бүрдүүлж чадах бөгөөд ямар ч үед өмсөж болох давуу талтай.

Хэрэв та "ажилчны" өмдийг өмсөхөөр шийдсэн бол бусад хувцсаа аль болох эмэгтэйлэг байдлыг тань тодотгох, энгийн загварууд сонгох нь чухал. Тухайлбал чөлөөт үед бариу загварын майкатай хослуулан 1990-ээд оныг санагдуулам дүр төрх бүрдүүлж болох бол оффисын нөхцөлд цагаан сорочкан цамц болон өндөр өсгийттэй хослуулахыг зөвлөж байна. Өнгөний хувьд ч мөн аль болох энгийн харагдах цайвар завсрын өнгө сонгох нь зохистой. Түүнчлэн хувцаслалтдаа сонирхолтой хэв маяг нэмэхийг хүсвэл алтан шаргал өнгийн гоёл чимэглэл сонгоорой.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх