Хайх

Бүгдийг нэг доор: Солонгын өнгөтэй зуны хувцаснууд

Бүгдийг нэг доор: Солонгын өнгөтэй зуны хувцаснууд

Гургуул шувууг хайж олсон нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Психоделик маягийн солонгорсон өнгө зуны улиралд ноёрхож байна

Энэ зун хоёр эсвэл гуравхан өнгөөр өөрийгөө хязгаарласны хэрэггүй. Chloé, Prada, Gucci, Mary Katrantzou, Salvatore Ferragamo, Tommy Hilfiger ба Marco de Vincenzo брэндүүдийн хавар-зун 2016 загварын тайзууд дээр 1970-аад оны психоделик уур амьсгалтай солонгорсон өнгөнүүд давамгайллаа.

Эдгээр тод өнгөнүүдийг дизайнерууд судалтай хээ, ууссан градиент, абстракт зураглал гэх зэрэг маш олон төрлийн аргачлалаар ашигласан харагдана. Олон өнгийн хувцас өмсөхөөс эмээж байвал эхлээд аксесуаруудын ачаар энэхүү трендийг хэрэгжүүлээд үзээрэй. Sara Battaglia-гийн өнгөлөг цүнх, Edie Parker-ын геометрын дүрс бүхий клач, Carolina Bucci-гийн сүлжмэл зүүлт, Ileana Makri-гийн олон өнгийн чулуутай ээмэг нь хамгийн шилдэг сонголт болно.

цааш үзэх